ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРХОН АЙМГИЙН 2015 ОНЫ ТОДОТГОСОН ТӨСВИЙГ БАТАЛЛАА

2015-02-26

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж Орхон аймгийн 2015 оны тодотгосон төсвийг баталлаа. Хуралдаанд Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн тодотгосон төсвийн төслийг танилцуулж хэлэлцүүлсэн бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр Аймгийн 2015 оны тодотгосон төсөв батлагдлаа.

Мөн хуралдаанаар  Эрдэнэт сангийн орлого,  санхүүжилтээр хийгдэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны зардал батлах тухай, Орон нутгийн төсвийн орлогын шилжих үлдэгдлээс зарцуулах  хөрөнгө батлах тухай, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төсвөөс зарцуулах тодотгосон хөрөнгө батлах тухай, Автозамын сангийн тодотгосон хөрөнгө батлах тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн тодотгосон хөрөнгө батлах тухай тогтоолуудыг баталлаа.

Аймгийн 2015 оны тодотгосон төсвийг баталснаар энэ онд аймаг орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хийгдэх олон чухал ажлын санхүүжилт шийдэгдэж ажил урагшлах боломж нөхцөл бүрдэж байна.