Сумын УЗН, ИТХ-ын ажлын албанаас хүнд өвчтэй байгаа 2 хүнд сэтгэлийн хандив өргөх "Хариу нэхээгүй тус" аяныг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд манай сумын төсвийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд,бүлгүүд, хүнсний дэлгүүрүүд хамрагдаж нийтдээ 300 иргэн сэтгэлийн хандив өргөж 825500 төгрөг цугларсныг ИТХ-ын дарга Б.Өлзийбаатар, сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Гүн зэгстэй ШТС-ын эрхлэгч Оргио, бусад байгууллагын удирдлагууд гардуулан өглөө.