ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

САЙН ҮЙЛСИЙН АЯНЫ ЛОГО, ДЭВТРИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА

2015-02-05

Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90, Эрдэнэт хотод хүүхдийн байгууллага үүссэний 40 жилийн ойг тохиолдуулаад Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс “Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын төлөө” сайн үйлсийн аяныг  2015 оны 1 сарын 21-ээс эхлүүлсэн. 2015 оны 10 сарын 1 хүртэл үргэлжлэх энэ аянд Орхон аймгийн нийт төрийн байгууллага, хүүхэдтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн бус байгууллагууд болон томоохон аж ахуйн нэгжүүд хамрагдах юм. Аянд хамрагдаж буй байгууллагууд 10 хоногийн хугацаанд батлагдсан хуваарийн дагуу аяны бэлгэ тэмдэг  болох лого, дэвтрийг хүлээн авч хэрэгжүүлсэн ажлын тайланг фото зураг, бичлэгийн хамт баримтжуулан дараагийн байгууллагад хүлээлгэн өгөх учиртай.

Аяныг хэрэгжүүлсэн эхний байгууллага болох Аймгийн ЗДТГ 10 хоногийн хугацаанд тодорхой ажлуудыг зохион байгуулж аяны бэлгэ тэмдэг бүхий лого, хийсэн ажлын тайлан бүхий дэвтрийг хуваарийн дагуу Аймгийн ИТХ-д 2015 оны 2 сарын 2-нд хүлээлгэж өглөө.

Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Цэгмэд аяны лого дэвтрийг Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүхээс хүлээж авсан бөгөөд хуваарьт 10 хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын төлөө хийж амжуулах, санаачилж эхлүүлэх ажлуудын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.