ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨГЖЛИЙН НИЙГЭМЛЭГИЙН САЛБАР БАЙГУУЛАГДЛАА

2015-02-02

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Улаанхүү тэргүүнээр нь ажилладаг “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын санаачлагаар “Сэтгэлгээний хувьсгал” соён гэгээрүүлэх лекц Уурхайчин соёлын ордонд 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдсан. Уг лекцийг Монгол улсын ерөнхийлөгчийн Нийгмийн эрүүл мэндийн бодлогын зөвлөх, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар Орхон аймгийн иргэдэд хүргэсэн. Лекцийн үйл ажиллагааг Аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн ГХУСАЗЗ-ын дарга Б.Мягмарсүрэн нээж үг хэлсэн бөгөөд уг арга хэмжээг Аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс, Аймгийн Эрүүл мэндийн газар, Аймгийн Боловсролын газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, сумын бүх багууд, Зэвсэгт хүчний 186-р анги, “Эрдэнэт үйлдвэр”ХХК, “Эрдэнэт хивс”ХХК, “Эрдэнэт ДЦС”ТӨХК, “Эрдэнэт-Булган ЦТС”ТӨХК зэрэг албан байгууллага, Аж ахуйн нэгжүүд дэмжиж хамтран ажилласан байна.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Орхон аймагт “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” байгуулагдсаныг албан ёсоор мэдэгдлээ. Уг байгууллагын тэргүүнээр Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Улаанхүү, гүйцэтгэх захирлаар М.Хатанзориг нар ажиллах юм.