ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

XXII ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛЛАА

2015-01-30


Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж  6 асуудал хэлэлцсэн бөгөөд эхний асуудал нь  Аймгийн ИТХ-ын ээлжит XXII хуралдааныг хойшлуулах тухай байлаа. Ирэх 2-р сарын 2-нд хуралдуулахаар товлон зарлаад байсан Аймгийн ИТХ-ын ээлжит XXII хуралдааныг хойшлуулах зайлшгүй шаардлага бий болсны дагуу ийнхүү тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газраас бүх аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нарын нэгдсэн семинарыг 2-р сарын 2, 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болж 2015 оны 1-р сарын 22-ны өдөр  Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнд албан бичиг ирүүлсэн бөгөөд уг семинар XXII хуралдаантай цаг хугацааны хувьд давхцаж байгаа юм.

Засгийн газрын ХЭГ-аас ирүүлсэн албан бичигт: “Семинарын зорилго нь Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол улсын 2015 оны төсөв, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал болон шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголт, чиглэл өгөх, аймаг, нийслэлийн Иргэдийн иөлөөлөгчдийн хурлын дарга, засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, салбарын төсвийн ерөнхийлөн захирагч нартай гэрээ байгуулахад оршино” гэж онцолжээ. Ийнхүү тэргүүүлэгчид асуудлыг хэлэлцээд XXII хуралдааныг түр хойшлууллаа.

Мөн тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар:

-          Аймгийн ИТХ-ын жилийн ажлын төлөвлөгөө батлах тухай

-          Аймгийн ИТХ-ын шагналын журмыг шинэчлэн батлах тухай

-          “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналын журмыг шинэчлэн батлах тухай

-          Аймгийн ИТХ-ын Ажлын албаны орон тоо цалингийн сан , хариуцах ажлын чиглэл шинэчлэн  батлах тухай

-          Шагналд тодорхойлох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.