ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

2014 ОНД ОРХОН АЙМАГТ БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ

2015-01-26

Хүлээн авч шалгасан гомдол, мэдээллийн талаар:

2014 ондОрхон аймаг дахь цагдаагийн газар нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 11749, Үүнээс Гэмт хэргийн шинжтэй 2182гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 74%-ийг хуулийн анхны хугацаа буюу 5 хоногт шалгаж шийдвэрлэжээ.

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн талаар: Дээрх хугацаанд аймгийн хэмжээнд нийт 569 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс 14 хэргээр буюу 2,4 хувиар буурсан.

 

Гэмт хэргийн илрүүлэлт: Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 192 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 134 хэргийн эзэн холбогдогчийг тайлангийн хугацаанд олж тогтоосноор гэмт хэргийн илрүүлэлт 70 хувьтай байгаа нь урьд оны мөн үеэс 6 пунктээр өсөж, улсын дундаж үзүүлэлтээс 11 хувиар илүү үзүүлэлттэй гарсан байна.

Гэмт хэргийн өсөлт, бууралт:Албан тушаалын хэрэг 66 хувиар, Нохойд уруулж гэмтсэн хэргүүд 50 хувиар, Хулгайлах хэргүүд 28 хувиар, Танхайрах хэрэг43 хувиар, Бусдын эд хөрөнгө завшиж үрэгдүүлэх хэргүүд 17 хувиар, Булаах хэрэг 14 хувиар тус тус буурсан бол

ББМБГУчруулах хэргүүд 17 хэргээр буюу 8 хувиар, Хүнийг санаатай алах 1 хэргээр буюу 14 хувиар, ТХХАБАЖЭсрэг хэрэг12 хэргээр 25 хувиар, Залилан мэхлэх 6 хэргээр буюу 28 хувиар, Дээрэмдэх хэрэг 6 хэргээр буюу 67 хувиар, Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих 4 хэргээр буюу 2,3 дахин, Хүчиндэх9 хэрэгээр буюу 3 дахин тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.

Гэмт хэргийн ангилал: Нийт хэргийн 230 буюу 50 хувийг хөнгөн, 187 буюу 40 хувийг хүндэвтэр, 29 буюу 8 хувийг хүнд, 11 буюу 2 хувийг онц хүнд хэргүүд эзэлж байна.

Бусад: 249 сэжигтэн гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан нь нийт хэргийн 43 хувийг эзэлж, урьд оны мөн үеэс 12,2 хувиар өссөн бол Гудамж талбайд үйлдэгдсэн хэрэг 105 бүртгэгдсэн нь нийт хэргийн 18,4 хувийг эзэлж, урьд оны мөн үеэс 7,9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Согтуугаар үйлдэгдсэн 249 хэргийн 58 хувийг ББМБГУчруулах хэргүүд, 14 хувийг Хулгайлах хэргүүд, 9 хувийг ТХХАБАЖЭсрэг хэргүүд, 5 хувийг Танхайрах хэргүүд, 4 хувийг Хүчиндэх хэргүүд, 5 хувийг Дээрэмдэх ба Булаах хэргүүд, 2 хувийг Хүнийг санаатай алах хэргүүд тус тус эзэлжээ.

Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад 1,5тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаагийн 1 тэрбум төгрөгийн хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж,гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэлт 65 хувьтай байна.

Гэмт хэрэгт давхардсан тоогоот 601 сэжигтэн холбогдон шалгагдаж байгаагийн 384 буюу 64 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд эзэлж байна. Нийт сэжигтний 49 буюу 8,1 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа нь урьд оны мөн үеэс 27 хувиар буурсан байна.

Захиргааны зөрчлийн талаар: Архидан согтуурч, зөрчил гаргасан 5005 хүнийг түр саатуулсан нь 3 хувиар буурсан.Зөрчил гаргасан 943 хүнийг СДШүүхээр 7-30 хоногоор баривчлуулсан нь 2,6 хувиар,Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2172-ыг илрүүлсэн нь 8,2 хувиар,1604 хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нь 21 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Дүгнэлт:

            Орхон аймгийн хэмжээнд 2014 онд үйлдэгдсэн гэмт хэрэг буурч, гэмт хэргийн илрүүлэлт 70 хувьтай байгаа нь 2013 оноос 6 пнктээр өсөж, улсын дунджаас 11,4 хувиар илүү үзүүлэлттэй гарчээ.

Мөн урьд онуудад өсөлттэй гарсан Танхайрах, Хулгайлах, Булаах, Бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх хэргүүд болон Гудамж талбайд үйлдэгдэж буй хэргүүд, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй гарсан нь цагдаагийн газраас аймгийн төр захиргаа болон хууль хяналтын байгууллагатай хамтран энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулсных гэж үзэж байна. Үүнд “Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” 3 сарын аян, байгууллагуудтай байгуулсан гурвалсан гэрээ зэрэг арга хэмжээ үр дүнгээ өгсөн гэдгийг дурьдах нь зөв юм.

Нийт хэрэг буурсан хэдий ч ББМБГУчруулах, Хүнийг санаатай алах, Дээрэмдэх, Хүчиндэх, ТХХАБАЖЭсрэг гэмт хэрэг болон согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэргүүд өссөн байгаад цаашид анхаарч ажиллах шаардлагатай байна. Цагдаагийн байгууллагын зүгээс эдгээр хэргийн шалтгаан нөхцөлийг судалж 2015 онд урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж үр дүнг тооцож ажиллахаар төлөвлөөд байна. Ингэхдээ гэмт хэрэгийн гаралт өссөн болон бусад багаас илүү бүртгэгдсэн багийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллах шаардлагатай байна.