ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ГХУСАЗЗ-ИЙН 2014 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2015-01-23

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2014 онд  нийт 11 удаа хуралдсан байна.  Аймгийн ГХУСАЗЗ-ийн хурлаар аймгийн Цагдаагийн газрын тухайн сард гарсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсч түүний дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас авч хэрэгжүүлэх ажлын чиглэл гаргаж тухай бүр зөвлөмж, үүрэг даалгавар өгч ажиллав.

 

Аймгийн ГХУСАЗЗ-ийн хурлаар

  • ШШГА-аас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр зохион байгуулсан ажлын тухай, Орхон, Баян-Өндөр, Эрдэнэт, Наран цогцолбор сургуулийн сурагчдаас  гэмт хэрэг зөрчилд холбогдсон байдал, зохион байгуулж буй ажлын  талаарх мэдээлэл,
  • хяналт шалгалтын ажлын комисс байгуулах тухай,
  • Залилангийн хэргийн тодорхой  илрэлүүдийг  таслан зогсоох  ажлыг  судалж танилцуулах ажлын хэсэг томилж ажиллуулах,
  • Архинаас гаргах албадан  эмчилгээний  тасаг нээж  ажиллуулах тухай,
  • “Явган зорчигч соёл” аяныг  явуулах тухай,
  • Уурхайчин багаас  гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх  чиглэлээр зохион байгуулж буй  ажлын талаарх мэдээлэл,
  • Баянбулаг багийн  туршлагыг  нийтийн хүртээл болгох талаар зөвлөмж гаргах,
  • “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцье” зөвлөлгөөнийг зохион байгуулах тухай, 7-р сургуулийн сурагчдаас гэмт хэрэг зөрчилд холбогдсон байдал,
  • Урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажлын тухай,
  • Гурвалсан гэрээний дагуу Боловсролын газрын хичээлийн жилд хийсэн ажлын тайлан,
  • Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, завшиж үрэгдүүлэх гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж танилцуулах ажлын хэсгийн дүгнэлт,
  • Олон нийтийн цагдаагийн ажилтныг  ажиллуулах  тухай,
  • Тээвэр авто замын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил,  Боловсролын газар болон их дээд, ерөнхий боловсролын сургуулиудтай  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээний дүнг танилцах ажлын хэсэг
  • Гурвалсан гэрээний хүрээнд Баянцагаан багт хийгдэж буй ажлын талаар
  • ЕБС-ийн хичээлийн  хөтөлбөрт  замын хөдөлгөөний  аюулгүй байдлын  чиглэлээр  сургалт явуулах ажлын хүрээнд багш нарт гарын авлага болгох
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  багийн засаг дарга  нартай байгуулсан гурвалсан  гэрээний биелэлт, хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн  дүгнэлт,
  • Говил багийн 2-р сургуулийн  сурагчдаас  гэмт хэрэг зөрчилд  холбогдсон байдал, гурвалсан гэрээний хүрээнд зохион байгуулж буй ажлын талаарх мэдээлэл  зэрэг  хийсэн ажлын тайланг сонсож ажлын удирдамж чиглэлээр ханган ажилласан. 

Түүнчлэн Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2014 оны төлөвлөгөөний хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу байгууллагууд өөрийн санаачлагаар шинэлэг, үр дүн гарахуйц тодорхой ажлыг зохион байгуулж дүнг ГХУСАЗЗ-ийн хуралд танилцуулах ажлыг зохион байгуулан, аймгийн ГХУСАЗЗ-ийн хурлаар танилцуулсан.















 



Зохион байгуулсан ажлын талаар:

Аймгийн ГХУСАЗЗ, аймгийн Цагдаагийн газар, Баян-Өндөр сумын 22 баг, Жаргалант сумын 3 багуудын Засаг дарга нартай дахин 2014 оны 1 дүгээр сарын 15-ний өдөр  гурвалсан гэрээг   байгуулан гэрээний биелэлтийн явцтай танилцахаар ГХУСАЗЗ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу 4 дүгээр сард хуваарийн дагуу  багуудаар явж гэрээнд туссан ажлуудын талаар зааварчилгаа, чиглэл, зөвлөмж өгч ажиллаа.

Багийн засаг дарга, ИНХ-ын дарга нарт сургалт зохион байгуулж, аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, багийн засаг дарга нарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулав.

Сар бүрийн 15-ны өдрийг  Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдөр болгон зохион байгуулж , Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн үйл ажиллагааг иргэд байгууллагад сурталчлах ажлыг зохион байгуулж  давхардсан тоогоор 652 байгууллага, аж ахуйн нэгжүүдийн 18524 гаруй ажиллагсад, 25 багийн 4200 иргэн хамрагдсан. Мөн Баян-Өндөр сумын багуудын гудамжуудад ахлах томилон ажиллуулж, ЕБС-ын сурагчдын болон иргэдийн сайн дурын бүлгүүдийг дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллаж, мэдээлэл солилцох  ажлыг зохион байгуулав

Аймгийн ГХУСАЗЗ-өөс Боловсролын газар болон их дээд сургууль МСҮТ, Ерөнхий боловсролын сургуулийн захиралуудтай гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээг дахин 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Аймгийн Хурлын дарга, Цагдаагийн газрын дарга, Боловсролын газрын даргатай гурвалсан гэрээг байгуулав. Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, Боловсролын газартай хамтран 2013 -2014 оны  хичээлийн  жилд гурвалсан гэрээ байгуулан ажилласан бөгөөд  гэрээний биелэлтийг 9 дүгээр сарын 16-нд ГХУСАЗЗ дүгнэлээ. Тус зөвлөлийн хурлаас  Их дээд болон  ЕБС-тай байгуулсан гурвалсан гэрээ нь үр  дүнтэй ажил байсныг  дүгнээд  энэ чиглэлд   тус гурвалсан гэрээн дагуу хийсэн ажлаараа  тэргүүн байранд  Байгалын ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургууль  эзэлж Өргөмжлөл 2.0 сая төгрөгөөр, тусгай байранд  Эрдэнэт, Орхон цогцолбор сургууль Өргөмжлөл тус бүр 500.0 мянган төгрөгөөр шагнуулахаар шийдвэрлэсэн. Дээрх гэрээг байгуулснаар нийт  сургуулийн ажилд ахиц дэвшил  гарч түрүүлсэн сургууль дээр үзүүлэх сургалтыг зохион байгуулав. 


















Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2014 оны хийх ажлын төлөвлөгөөнд туссаны дагуу “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцье” сэдэвт аймгийн нэгдсэн зөвлөлгөөнийг аймгийн хурлын зааланд шууд “Номин” телевизээр явуулж 7 багийн иргэний танхимыг ажиллуулсан. Дээрх зөвлөлгөөнөөр зохицуулах  зөвлөлийн үндсэн  илтгэл, түүнийг  тойрсон тойрсон   3 хавсралт илтгэлийг хэлэлцэн.  Мөн шууд утас ажиллуулж 20 гаруй  иргэдээс санал ирсэн.   Тус зөвлөлгөөнд оролцогчдоос гарсан саналыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх гэж байгаа “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт   оруулахаар явуулсан байгаа. Уг зөвлөлгөөнөөс  зөвлөмж гарч  нийт 15 Төрийн болон ТББ-дад хүргүүлэн, чиглэл өгч ажилласан. 


















Аймгийн ГХУСАЗЗ-өөс нийт Баян-Өндөр, Жаргалант сумын нийт 25 багтай гурвалсан гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин байгуулсан. Уг гэрээнд 17 заалт бүхий ажлыг тусган  ажилласан. Аймгийн ИТХ-дарга, ГХУСАЗЗ-ийн даргаар батлуулсан удирдамжийн дагуу Цагдаагийн газрын Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ахлуулсан  Аймгийн ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан,  хяналтын  Прокурор, ОБГ,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч, Баян-Өндөр сумын Хуулийн зөвлөх зэрэг албан тушаалтнууд оролцсон ажлын хэсэг 22 багуудаар явж гэрээний биелэлттэй танилцаж тус ажлын хэсгээс гурвалсан гэрээнийхээ үүргээ  хангалттай сайн биелүүлсэн Баянцагаан багийг Хүндэт өргөмжлөл  2.0 сая төгрөгөөр  Бүрэнбүст багийг  Хүндэт өргөмжлөл 500.0 мянган төгрөгөөр тус тус урамшуулан шагнав.


















Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн  талаар 652 байгууллага, аж ахуй нэгжүүдийн 1241 гаруй ажилтнууд, 22 багийн 3640 иргэнд  яриа таниулга, хичээл, нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршигаас урьдчилан сэргийлэх зорилгоор 6 секундын 4 төрлийн богино хэмжээний  сурталчилгааг  бэлтгэн  орон нутгийн 4 телевизээр  21 хоногийн  хугацаатай нэвтрүүлсэн, мөн зурагт хуудас хэвлүүлэн Ерөнхий боловсролын  сургуулиудад тараасан. 

Явган зорчигч соёл” нэгдсэн арга хэмжээг зохион явуулах удирдамж төлөвлөгөөг гарган аймгийн ГХУСАЗЗ-ийн даргаар батлуулсан удирдамжын дагуу   Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас  2 сарын аяныг  зохион байгуулан ажиллаа. Явган зорчигчдийн  замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлж, замын хөдөлгөөнд  оролцохдоо осол, аюулгүй байдлаа хангаж дүрэм зөрчихгүй байхыг хэвшүүлэн, зам тээврийн осол гэмт хэргээс урьдчилан сэргийлж  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах  зорилгоор  нэгдсэн арга хэмжээг зохион явуулсан.  Үүнд:

“Явган зорчигч”-ийн гарцан дээр хөдөлгөөн зохицуулах “ЗОГС” тэмдэг 32 ширхэг, явган зорчигч болон жолооч нарт анхааруулга санамж 3000 ширхэг нийтийн тээврийн автобус, микро автобусан дээр наах санамж  зурагт плакат 200 ширхэгийг тус тус хэвлүүлэн тарааж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх  богино хэмжээний шторк, ТВ-10 болон орон  нутгийн телевизүүдээр тогтоосон цагуудад  нэвтрүүлэг, сэрэмжлүүлгийг 36 удаа явуулж Аймгийн ГХУСАЗЗ-өөс 3,0 сая төгрөгийг  аянд зарцуулахаар шийдвэрлэсэн.   Арга хэмжээний хүрээнд гудамж замын  хяналт шалгалт, эргүүлүүдийн  ажлын хуваарийг өөрчлөн нэмэгдлээр илүү цагаар ажиллуулж үзэхэд хоногтоо дээд тал нь 19 согтуу жолоочийг илрүүлж байгаа нь согтуугийн илрүүлэлт 12 буюу  3 дахин өсч байна. Үүнээс үзэхэд алба хаагчдын тоог нэмэгдүүлж гаргаснаар зөрчлийн илрүүлэлт огцом өсөж байгаа нь хяналт тавьж буй алба  хаагчид  хүрэлцээтэй биш байдаг нь харагдаж байна.


















Аймгийн Прокурорын газраас ирүүлсэн судалгааны дүнтэй танилцах тухай  ажлыг зохион байгуулж аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Тээвэр авто замын тасгийн дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан нарын бүрэлдэхүүнтэй  ажиллав. Үүнд: Төв замын уулзварууд, гэрлэн дохио, явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээ  стандартын шаардлага хангаж буй эсэх зэрэг асуудлаар гудамж талбайгаар явж судалгаа гаргасан.

Хууль тогтоомж, сургалт сурталчилгааны ажлын талаар

            Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ, ТВ-10 телевизтэй гэрээ байгуулж 7 хоног бүрийн Пүрэв гарагийн 19.30 цагт “Хуулийн цаг” шууд нэвтрүүлгийг давталттайгаар  тасралтгүй нэвтрүүлж энэхүү нэвтрүүлэгт Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тахарын алба, Өмгөөлөл, Шүүхийн шинжилгээний алба  зэрэг хууль хяналтын байгууллагууд, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх 22 агентлагийн холбогдох хүмүүс оролцож хууль сурталчлах ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдан ажилласан. Нийт 35 удаагийн 75 орчим цагийн нэвтрүүлгийг зохион явуулж давталттайгаар гаргасан.  Мөн мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор аймгийн  ГХУСАЗЗ-ийн хурлаас гарсан мэдээллүүдийг   www.ith-orkhon.mn сайтад байршуулж ажиллаа. 

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Аймгийн хэмжээнд  согтуугаар үйлдэгдсэн  гэмт хэрэг, зөрчлийн  тоо сүүлийн жилүүдэд өсч байгаа тул тэдгээрийн шалтгаан нөхцлийг судлан дүгнэлт хийж архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг  аж ахуйн нэгж байгууллагын тусгай  зөвшөөрлийг хүчингүй  болгох талаар тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Аймгийн хэмжээнд  согтууруулах ундаагаар үйлчилдэг цэг 211 байх ёстойгоос  2012 онд 453 аж ахуйн нэгж байсан бөгөөд  2014 онд 396 цэг үйл ажиллагаа явуулж  байгаа нь 57 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг  хүчингүй болгуулж 14 хувиар бууруулж ажилласан болно. Монгол улсын Архидан  согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж  зөрчсөн 15 аж ахуйн нэгжийг 1.680.000 төгрөгөөр, 12 иргэнийг 500.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан. 

Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, түүний хор уршгын талаар сурталчлах ажлын чиглэлээр ТББ, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах ажлыг  зохион байгуулах, Орон сууц болон орон сууцны дундах архи худалдаалдаг цэгийн тоог бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, Архины архаг хэрэглээтэй болон, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд туслах сэтгэл зүйн төвүүд, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, эрүүл идэвхитэй амьдралын клубуудыг байгуулах, энэ чиглэлээр ажилладаг Төрийн бус байгууллагуудыг дэмжих, Оюутан залуучуудын дунд, архи, хар тамхи, мансууруулах бодисын эсрэг арга хэмжээг холбогдох ТББ-уудтай хамтран зохион байгуулах, Залуучуудад зориулсан согтууруулах ундаагүй,чөлөөт цагаа өнгөрөөх газруудыг дэмжиж, цахим ертөнцөд холбогдох “Wi-Fi” үйлчилгээний сүлжээг бий болгох зэрэг  ажлуудыг хэрэгжүүлэхээр Аймгийн эдийн засаг нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, дээрх ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлэхэд зориулж нийт 32 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тусгаж хэрэгжүүлсэн болно. 

Хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр байрлуулах, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг холбогдох  ТББ-уудтай  хамтран үзүүлж байна. Архидалт, сэтгэц наркологи, сэтгэл заслын эмчилгээний төвийн үйл ажиллагааг дэмжиж  10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Орон нутгийн төсвийн  25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр  хамгаалах байрыг шинээр байгуулан ажиллаж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Аймгийн Эрүүл мэндийн газар, “Оюу” сэтгэц наркологийн эмнэлгийн хамтарсан “Орхон аймаг дахь согтууруулах ундааны хэрэглээний байдал” сэдэвт хандлага тогтоох судалгааг явуулах ажлыг зохион байгуулж судалгааны дүнгээр Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаанаас татгалзах эерэг хандлагатай байна гэсэн үзүүлэлт гарсаныг бодлого шийдвэртэй тусгасан болно.

Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн газраас телевизтэй гэрээ байгуулан холбогдох хууль тогтоомжийг сурталчилах, мэдээ сэрэмжлүүлэг хүргэх ажлыг хуваарийн дагуу тогтмол явуулсан. Хэрэг зөрчлийн талаар газар дээрээс нь сурвалжилж, шалтгаан нөхцөл, холбогдох хууль тогтоомжийг таниулах, сэрэмжлүүлэх ажлыг тогтмол хэрэгжүүлж ажиллалаа.  “Шинэ жил”, “Сар шинэ” “Согтуу” “ Үзлэг оношлогоо”, “Оюутан тээвэр”, “Ургац 2014” зэрэг нэгдсэн арга хэмжээний хүрээнд болон өдөр тутмын  хяналт шалгалтаар  урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх, зөрчлийг илрүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээг авсан.  Дээрх арга хэмжээг авч ажиллахдаа  зөрчлийг илрүүлэх хариуцлага тооцох биш шалтгаан нөхцлийг тогтоох, энэ талаар иргэдэд мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх, мэдлэг олгох ажлыг  гол зорилго болгон мэдээлэл хүргэх ажлыг давхар  хэрэгжүүлсэн


















ЕБС-ийн  сурагчдын зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 22 сургуулийн 2500 хүүхдэд сургалт зохион байгуулж, “Явган зорчигчийн соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Цагдаагийн газраас ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдлэг олгох сургалтыг оруулж  хамтран ажиллах саналыг Боловсролын газарт хүргүүлээд байна.   Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 22 сургуулийн 650 хүүхдэд сургалт зохион байгуулж,  14 дүгээр сургууль дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын танхмийг эцэг эхийн тусламжтайгаар байгуулж 1-5-р ангийн сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн чиглэлээр сургалт, мэдээллийг өгч ажиллалаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  2014 онд орон нутгийн төсвөөс:

  • Камержуулалтыг нэмэгдүүлэхэд - 397 сая
  • Гэр хорооллын 12 багийн гэрэлтүүлэгт- 2 тэрбум
  • 8 цэцэрлэгийг  бүрэн камержуулж интернетэд холбоход-40 сая
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр хамгаалах байр байгуулахад- 25 сая
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх зардалд -10 сая
  • Хүний эрхийн хууль тогтоомжийн хэрэгжүүлэхэд- 10 сая
  • Авлигатай тэмцэх, хууль тогтоомж хэрэгжүүлэх зардалд- 15 сая
  •  Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах, иргэдийн өргөдөл гомдлын мөрөөр ажил зохион байгуулахад 10 сая
  • Эрх зүйн сургалт сурталчилгааны зардалд -10 сая
  • “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд 5 сая
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, архинаас үүдэлтэй зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад -5 сая
  • “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, орон байрны болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад 8 сая
  •  “Архидалт, сэтгэц наркологи,  сэтгэл заслын эмчилгээний  төвийн үйл ажиллагааг дэмжихэд – 10 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.