ИТХ-ын ажлын алба, сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, Монголын зан чанарын хүрээлэнгийн багш Х.Бадамтуяатай хамтран "Сайхан эмэгтэй" сургалт лекцийг сумын Соёлын төвд өчигдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтанд нийт 65 эмэгтэй оролцлоо. Энэ сургалтаар эмэгтэйчүүдэд тулгарч байдаг арьс арчилгаа, стресс ядаргаа, буруу хооллолт, өөрийн гоо сайхан нөөц баялгаа хэрхэн ашиглах талаар Монголын зан чанарын хүрээлэнгийн багш Х.Бадамтуяа сургалт явууллаа.