ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

2015-01-13

Өнгөрсөн бямба гарагт хуралдсан Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих орон тооны бус Иргэний зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Аймгийн ИТХ-ын дэргэд ажиллах Иргэний зөвлөлд 18 иргэн нэрээ дэвшүүлж  материалаа ирүүлнээс 5 хүнийг шалгаруулсан бөгөөд тэдгээрийн хоёр нь 3 жилээр, хоёр нь 2 жилээр,  нэг нь 1 жилээр сонгогдож байгаа юм. Шинээр байгуулагдсан иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгогдох хугацаатай нь танилцуулъя.

 

                   Овог нэр

    Сонгогдох хугацаа

1

Нятжавын Даринчулуун

           3 жил

2

Гомбосүрэнгийн Эрдэнэбилэг

           3 жил

3

Цэрэнгийн Рагчаа

           2 жил

4

Авирмэдийн Намжилсүрэн

           2 жил

5

Данидгайн Мягмарсүрэн

           1 жил