ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АХА ТЭМЦЭЭН БОЛЛОО

2015-01-12

Монгол улсын Шинэ үндсэн хуулийг баталсан өдрийг тохиолдуулан Аймгийн ИТХ-аас иргэдийн дунд телевизийн танин мэдэхүйн нэвтрүүлэг- АХА тэмцээнийг зохион байгууллаа. АХА нэвтрүүлгийн оролцогчид Үндсэн хуультай холбогдолтой асуултуудаар оюун мэдлэгээ сорьсноос Говил багийн иргэн, ТИС-ийн оюутан Ш.Банзрагч тэргүүн байр, Хүрэнбулаг багийн иргэн Ч.Өнөрбат дэд байр тус бүр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Монгол улсын үндсэн хуулийн мэдлэгээрээ  шалгарч байр эзэлсэн оролцогчдод Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цэгмэд шагнал гардууллаа.

Үндсэн хуулийн өдөрт зориулсан АХА нэвтрүүлэг NBTV телевизээр 1-р сарын 13-ны мягмар гарагт үзэгчдэд хүрнэ.