ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ ХУРАЛДААН БОЛЛОО

2015-01-10

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж 4 асуудал хэлэлцэв.

  1. Аймгийн ИТХ-ын ээлжит XXII хуралдааныг зарлан хуралдуулах тухай Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цэгмэд танилцуулж хэлэлцүүллээ. Тэргүүлэгчид хэлэлцээд Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит XXII хуралдааныг 2015 оны 2 сарын 2-нд хуралдуулахаар боллоо.
  2. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цэгмэд танилцуулсан бөгөөд төлөөлөгчид төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
  3. “Эрдэнэтийн бүтээн байгуулалтын илгээлтийн эзэд, анхдагчдын жил”-ийн төлөвлөгөөний биелэлтийн тухай Аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх танилцуулж хэлэлцүүллээ.
  4. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий Аймгийн ИТХ-ын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнгийн тухай Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цэгмэд танилцуулж хэлэлцүүллээ. Иргэний зөвлөлд 18 хүн нэрээ дэвшүүлж материалаа ирүүлснээс 5 хүнийг тэргүүлэгчдийн хуралдаанаар шалгарууллаа.