ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ХАРЦАГА НАВААНЫ ХҮРЭЛСҮХ ТҮРҮҮЛЛЭЭ

2015-01-10

Монгол улсад Ардчилсан шинэ үндсэн хууль баталсны 23 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан манай аймагт 1-р сарын 9-нд боллоо. Барилдаанд улс, аймаг, сум, цэргийн цолтой болон залуу бөхчүүд зодоглосон бөгөөд нийт 64 бөх уран мэхийг уралдуулсан юм. Бөхийн барилдааныг үзэж сонирхохоор Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, төлөөлөгч Г.Баатарсүрэн, Шинэ үндсэн хууль батлалцаж байсан АИХ-ын депутатууд болон улсын заан Ч.Бямбадорж, улсын харцага Н.Саранцогт, улсын начин С.Дангаасүрэн, Аймгийн арслан Ж.Лхагвасүрэн нар хүрэлцэн ирсэн байлаа. Барилдааныг нээж Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн үг хэллээ.

Бөхийн барилдааны хөлийн цэцээр Булган аймгийн Сайхан сумын харъяат Аймгийн хурц арслан Х.Ганбаатар ажиллалаа.

Ардчилсан шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Аймгийн арслан Н.Батсайхан, Аймгийн арслан Б.Уртбаяр, Аймгийн арслан Ө.Сүхбат, Аймгийн харцага Н.Хүрэлсүх нар үлдэж Аймгийн арслан Н.Батсайхан Аймгийн арслан Б.Уртбаярыг амалснаар Аймгийн арслан Ө.Сүхбат, харцага Н.Хүрэлсүх нар тунасан юм.

Үзүүр түрүүнд Н.Батсайхан, Н.Хүрэлсүх нар үлдэж бяр чадал, ур ухаан, уран мэхээ уралдуулсөн бөгөөд Увс аймгийн Тэс сумын харъяат, Увс нуур дэвжээний бөх Аймгийн харцага Навааны Хүрэлсүх түрүүлж Ховд аймгийн Мянгад сумын харъяат, Орхон аймгийн Цагдаагийн газрын бөх, Аймгийн Арслан Нямпүрэвийн Батсайхан үзүүрлэлээ.