ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АИХ-ЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2015-01-07

1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурал ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж байжээ.Тэр цагаас хойш 23 жил өнгөрч Ардчилсан үндсэн хуулийг баталсны 23 жилийн ой 2015 оны 1-р сарын 13-нд тохиох гэж байна. Үндсэн хуулийн өдрийг угтаж өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Нарийн бичгийн дарга С.Цэгмэд нар Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцаж байсан АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзлаа.

Мөн АИХ-ын депутатууд сэтгүүлчидтэй Монгол улсын Үндсэн хуулийн талаар уулзалт ярилцлага хийж сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан юм.

Өнөөдрийн уулзалтанд тухайн үед Эрдэнэт хотоос сонгогдсон АИХ-ын депутат Д.Тогооч, Д.Рэнцэннацаг, Д.Адъяа, Д.Цэен-Ойдов, С.Ёндонжамц, Н.Баяндалай нар оролцож тухайн үед үндсэн хууль баталж байсан цаг үеийн түүхэн нөхцлийг өнөө үеийн нөхцөл байдалтай харьцуулан сонирхолтой ярилцлага хийлээ. Мөн Ардчилсан шинэ үндсэн хуулийн үнэ цэнэ, ач холбогдлын талаар өөрсдийн бодол санаагаа хуваалцсан юм.