ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

2014-12-31

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн өнөөдөр Орхон аймгийн бүх багуудын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардууллаа. Хурлын даргын бэлгэнд хагас буюу бүтэн өнчин, амжиргааны түвшин доогуур айл өрхийн 500 хүүхэд хамрагдсан юм.

Орон сууцны хорооллын багуудын хүүхдүүдийн бэлгийг Баян-Өндөр цогцолбор сургуулийн урлагийн зааланд, Булаг, Баянбулаг багийн хүүхдүүдийн бэлгийг Баянбулаг багийн байранд, мөн гэр хорооллын багийн хүүхдүүдийн бэлгийг Цагаанчулуут багийн соёлын төвд, Их залуу багийн хүүхдүүдийн бэлгийг багийн байранд нь, Дэнж, Эрдэнэ багийн хүүхдүүдийн бэлгийг 7-р сургуулийн танхимд, Тосгоны хүүхдүүдийн бэлгийг Баянцагаан багийн соёлын төвд, Говил багийн хүүхдүүдийн бэлгийг багийн байранд нь, Жаргалант сумын хүүхдүүдийн бэлгийг Сумын ЗДТГ-ын байранд тус бүр очиж гардуулсан юм.

Бэлэг гардуулах үеэрээ Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн хүүхдүүдэд хандаж ирж буй 2015 онд хичээл номдоо илүү их шамдаж, ажилч хичээнгүй байж, ирээдүйд эрдэм боловсролтой, ээж аавдаа ачлалтай, эх орондоо хэрэгтэй хүн болохыг захиж хэллээ.