ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АЖЛЫН АЖЛЫН АЛБАНЫ
ДАРГА С.ЭРДЭНЭЭ
- Сумын ИТХ-ын даргыг мэргэжил аргазүй, хууль эрх зүйд нийцсэн зөвлөмжөөр хангаж, хурлын байгууллага, хурлын даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хурлын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах нөхцөл боломж бүрдүүлэх
- Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, хороо, төлөөлөгч, БИНХ-ын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж, аргачилсан удирдлагаар хангаж ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх.
- Сумын ИТХ-ын Ээлжит болон Ээлжит бус хуралдааны бэлтгэл ажил, холбогдох материал боловсруулах, түүнийг уялдуулах байгууллага иргэдтэй харилцах
- Ажлын албаны өдөр тутмын ажлыг нэгтгэн удирдаж, хурлын байгууллагын бүх чиглэлийн ажлыг зохицуулах
- Хурлын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудыг сургалт мэдээллээр хангах
- Хурлын байгууллагаас аймаг, сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газар, хэлтэс албад, төрийн үйлчилгээний болон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтантай харилцах ажлыг нэгтгэн зохицуулах
- Хурлын байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, төсвийн уялдаа холбоог хангах талаар тооцоо судалгаа хийх, хэрэгжилтийн явцад хяналт тавих, гүйцэтгэлийг хангуулах, тайлагнах
- Хурлын байгууллагын бүх чиглэлийн тайлан мэдээ, хяналт шалгалт, үнэлгээний ажил тооцоо судалгааг нэгтгэн хариуцах
- Хурлын байгууллагын гадаад
харилцааны ажлыг нэгтгэн зохицуулах
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын удирдан зохион байгуулах сумын ЗДТГ, багууд, ААН-д үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах
- Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийн явц гүйцэтгэлд хяналт шинжилгээ үнэлгээ хийх.
- Байгууллага иргэдэд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтэнд хяналт тавих
- Хурлын ажлын албаны батлагдсан төсвийг хуваарийн дагуу зарцуулах, мэдээ тайлан гүйцэтгэлд хяналт тавих
- Иргэдээс ирсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэн хариу өгөх
- Хурлын албаны дотоод журмыг мөрдүүдүүлэх
Иргэний танхим –Хэвлэл мэдээлэл хариуцсан
ажилтан С. Бат-Эрдэнэ
- Иргэний танхимын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах
- Энэ талаар хурлын байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх
- Иргэдийн дунд нээлттэй
хэлэлцүүлгийг зохион байгуулах, тэмдэглэл, бүртгэлийг хөтлөхбаримтжуулах
- Хурлын байгууллагаас зохион байгуулж байгаа бүх чиглэлийн хэлэлцүүлэг, уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах.
- Иргэдээс ирсэн өргөдөл гомдолыг ИТХ-ын дарга болон холбогдрх албан тушаалтанд уламжлаж шийдвэрлүүлэх, хариу мэдэгдэх
- Иргэний оролцоог хангах чиглэлээр холбогдох санал боловсруулж удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх биелэлтийг зохион байгуулах
- Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
- Хороодыг иргэний танхимд ажиллах хуваарь гаргах, хамтарч ажиллах
- Багуудын иргэний танхимын ажилтнууд, эрх зүйн хөтөч нарыг сургалт мэдээллээр хангах
- ИТХурлын байгууллагын үйл ажиллагааг мэдээлэх, сурталчлах, мэдээ мэдээллийн эргэх холбоо бий болгох
- ИТХурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны талаар хэвлэл мэдээллээр сурталчилах
- Вэб сайтад хурлын байгууллагын бүх төрлийн мэдээлэл оруулах, шинэчлэх
- Улаан загалмайн анхан шатны хорооны үйл ажиллагааг хариуцах
- Хэвлэл мэдээллийн хэрэгслэл, хурал зөвөлгөөнд иргэдийн гаргасан санал, гомдлыг нэгтгэн судлах
- Хариуцуулсан өмч хөрөнгө, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах зэргээр ажиллаж байна.
архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан
Т.Нармандах
- Хурлын байгууллагын бичиг хэрэг хөтлөлт
- Байгууллагын архив, бичиг хэрэгт холбогдох стандарт мөрдүүлэх
- Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл хөтлөх, хуралдаануудаас гаргах баримт бичгийг ёсчлох, хүргүүлэх
- Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны материал тараах, электрон шуудангаар илгээх
- ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгчид, сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, багийн Засаг дарга нарын ХАСХОМ-ыг хүлээн авах, мэдээ тайлан гаргах
- Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авах, бүртгэх холбогдох албан тушаалтанд
уламжлах хариу өгөх
- Хариутай, хугацаатай бичиг албан тоот, мэдээ тайлангд хяналт тавих
- Хурлын даргын өдөр тутмын ажилд туслах, зохицуулах
- Удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
- Хариуцуулсан өмч хөрөнгө, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Төлөөлөгчдөд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах, төлөөлөгчдийг мэдээллээр хангах, тэдэнд бүх төрлийн зар хүргэх
- Төлөөлөгчдийг хурлын байгууллагаас зохион байгуулж буй ажилд оролцуулах, бүртгэх, хяналт тавьж зохицуулах
- Хурлын төлөөлөгчдийн тайланг хүлээн авах, албан тушаалтад хандах албан тоотыг илгээхэд дэмжлэг үзүүлэх, бүртгэх хариу мэдээлэл хүргүүлэх
- Хурлын ажлын албаны няравын үүрэг гүйцэтгэн эд хөрөнгө, техник хэрэгслийн бүртгэл, кассыг хариуцан тайлан мэдээ гаргах
- Багийн ИНХ-ын тайланг хүлээн авах, мэдээллээр хангаж, бүх төрлийн зар хүргэх