ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2014-12-10

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан Аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо. Хүндэтгэлийн хуралдаанд Аймгийн ИТХ-ын дарга, хурлын төлөөлөгчид, Аймгийн засаг дарга, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн Ерөнхий захирал, ОХУ-аас Эрдэнэт хотод суух Ерөнхий консул, Орхон аймгийн  Ардчилсан холбооны дарга болон бусад хүндэт зочид урилгаар оролцож хүндэтгэл үзүүллээ.

Хуралдааны эхэнд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн хүндэтгэлийн үг хэлж баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол Аймгийн засаг дарга Г.Зоригт, Орхон аймгийн Ардчилсан холбооны дарга Д.Эрдэнэцогт, Орхон аймгийн МАН-ыг төлөөлж Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ш.Ганбат, Орхон аймгийн МАХН-ын дарга Ё.Баярсайхан, “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, ОХУ-аас Орхон аймаг, Эрдэнэт хотод суух ерөнхий консул Ракшаев Рыгзын нар хүндэтгэлийн үг хэлж Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болон Аймгийн засаг даргын зөвлөлийн 2014 оны 12 сарын 2-ны өдрийн хамтарсан хуралдаанаар “Орхон аймгийн хүндэт иргэн” шалгаруулах асуудал хэлэлцэж Ардчилсан хувьсгалын анхдагч Дашдоржийн Баатар, Дуламын Батлүндэн нарыг шалгаруулсан. Өнөөдрийн хүндэтгэлийн хуралдааны үеэр Ардчилсан хувьсгалын анхдагч Дашдоржийн Баатар, Дуламын Батлүндэн нарыг “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналаар шагнасан юм.

Хүндэтгэлийн хуралдааныг NBTV телевизээр Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөөс шууд дамжууллаа.