Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын Ээлжит бус 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцлээ.
Зөвлөлийн хуралдаанд аймгийн хэмжээнд 2026 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөний биелэлт, 2027 оны төлөвлөгөөний төслийг танилцууллаа. 2026 онд аймгийн хэмжээнд Ой, хээрийн түймрийн мэдээлэл дуудлага бүртгэгдээгүй бөгөөд төлөвлөгөөний биелэлт 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Цаашид гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ойн нөхөрлөлүүд техник, багаж хэрэгслийн тоо хэмжээгээ нэмэгдүүлэх, бэлэн байдлыг тогтмол хангах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр санхүүгийн эх үүсвэрийг Байгаль хамгаалах сангийн хөрөнгөнд тусгах шаардлагатай байгааг Онцгой байдлын газраас хэллээ.
Мөн Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлах тухай асуудлыг Зөвлөлийн хуралдаанд танилцуулсан бөгөөд Захиргааны хэм хэмжээний актыг батлахад шаардлагатай мэдээлэл дутуу, Хууль зүй дотоод хэргийн яамнаас баталсан аргачлалын дагуу хийсэн нөлөөллийн шинжилгээний тайлан, холбогдох баримт бичгийг нэмэлтээр ирүүлэх шаардлагатай байгааг Зөвлөлийн гишүүд хэлж, баримт материалыг бүрэн хангаж, хурлын хуралдаанд оруулахаар боллоо.
Мөн Зөвлөлийн хуралдаанд “Гэр бүлийн ордон” ААТҮГ-ын татан буулган Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын харьяа “Гэр бүлийн хөгжлийн цогц төв” болгох саналыг Орон нутгийн өчмийн газраас танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл өргөжин гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, гэр бүлийн гишүүдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна гэрлэх ёслол үйлдэх үндсэн үйл ажиллагааны чиглэл, бүтцэд өөрчлөлт орохгүй юм.
Мөн хурлын хуралдаанд орон орон нутгийн өмчит зарим хуулийн этгээд болон орон нутгийн өмчийн зарим хөрөнгийн ашиглалтыг иргэн, аж ахуй нэгжид менежментийн гэрээгээр ашиглуулах асуудлыг хэлэлцэхээр бэлтгэл хангасан гэж үзэж дэмжлээ. Эхний ээлжид “Жаргалант ус, дулаан түгээх станц” ОНӨХК, “Их шүтээн цогцолбор” ОНААТҮГ, “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”, Ёс заншлын өргөө, Эрдэнэтэд үйлдвэрлэв төвийг менежментийн гэрээгээр менежментийн багт ашиглуулах боломжтой гэж үзэж байна. Тухайн байгууллагуудын эцсийн өмчлөгч буюу эмшил нь орон нутагт байх бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг менежментийн баг хариуцан ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах, орон нутгийн төсвөөс санхүүжилт гаргахгүй байх зэрэг давуу талтай гэж үзэж байна.
Зөвлөлийн хуралдаанаар зарим байгууллагын элэгдлийг хугацаа дууссан хуучин тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар худалдах, аймгийн 2026 оны төсөвт тодотгол хийх тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр дэмжлээ.
Амйгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан 10 дугаар сарын 30-нд танхим, цахим хосолсон хэлбэрээр хуралдана.
