ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 10 дугаар сарын 30-нд хуралдана

2026-10-22

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус XII хуралдааныг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зарлан хуралдуулахаар аймгийн ИТХ-ын даргын захирамжийн төслийг Зөвлөлийн хуралдаанд танилцуулж, баталлаа.

Ээлжит бус хуралдаанаар

1.    Аймгийн хэмжээнд 2026 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөний биелэлт, 2027 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөө батлах тухай;

2.    Журам батлах тухай (Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлах тухай)

3.    Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай

4.    Зөвшөөрөл олгох тухай (Орон нутгийн өмчит зарим хуулийн этгээд болон орон нутгийн өмчийн зарим хөрөнгийн ашиглалтыг иргэн, аж ахуй нэгжид менежментийн гэрээгээр ашиглуулах)

5.    Зөвшөөрөл олгох тухай (Хуучин тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар худалдах)

6.    Аймгийн 2026 оны төсөвт тодотгол хийх тухай;

7.   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай асуудлуудлыг хэлэлцэхээр бэлтгэл хангахыг үүрэг болголоо. Хуралдааны бэлтгэл хангах Зөвлөл 10 дугаар сарын  27-нд А.Амарын танхимд хуралдана.