ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналт” сэдэвт сургалт зохион байгууллаа

2026-05-28

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнээс ирүүлсэн зөвлөмжийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон аймаг дахь референт Ц.Батзаяа Иргэний зөвлөлийн гишүүдэд "Цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналт” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах болон Цагдаагийн байгууллагын албан хаагчийн харилцааны соёл, ёс зүй, олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааны үүсэл, иргэний зөвлөл яагаад чухал болох, иргэний зөвлөлийн үүрэг, хараат бусаар ажиллах тухай зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Тус сургалтад Орхон, Булган аймгийн Иргэний зөвлөлийн гишүүд хамрагдлаа