ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийгмийн хөгжлийн хороо 2026 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа

2026-02-26

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо хуралдаж 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

Хуралд хорооны дарга Б.Мөнхзаяа, төлөөлөгч Г.Сайн-Итгэл танхимаар Төлөөлөгч Г.Ганзориг, Н.Азжаргал, Ц.Мөнхмандах нар цахимаар оролцож 2026 онд хийх ажлаа төлөвлөлөө.

Ирэх 2026 онд Нийгмийн хөгжлийн хороо зохион байгуулалтын 8, Хорооны хурлаар хэлэлцэх 10, Хяналт шалгалтын 2, Судалж боловсруулах ажил 4 нийт 18 ажил хийхээр төлөвлөлөө.

Нийгмийн хөгжлийн хороо нь 2025 онд үйл ажиллагаагаараа бусад хороодоо манлайлан ажилласан юм.