ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ээлжит бус 9 дүгээр хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ

2025-12-18

 

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн Хуралдаанаар Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай хэлэлцэж, илтгэл, илтгэгчийг баталсан хурлын даргын захирамжийг Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

Хуралдаанаар

o    Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай;

o    “Нийтлэг үйлчилгээний алба” УТҮГ-ын дүрэм, орон тоо, цалин хөлсний нийтлэг жишгийг шинэчлэн батлах тухай;

o     Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/31 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явц байдлын тухай;

o    Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэл хангасан гэж үзлээ.

“Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д нийцүүлэн “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн найман бүлгийн хүрээнд боловсруулжээ.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тусаагүй цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, аймгийн сургууль, цэцэрлэгийн ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг зорилтуудыг Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нэмж тусгасан гэдгийг Зөвлөлийн хуралдаанд танилцууллаа. Таван жилийн үндсэн чиглэлийг энэ сарын 24-нд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус есдүгээр хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлах юм. Мөн тус хуралдаанд Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бэлтгэл хангах ажлын хэсгийн мэдээллийг мөн сонсох юм.