ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Өрхийн тариалалтыг дэмжих 2025 оны үйл ажиллагааны Төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцлээ

2025-12-15

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Орхон аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 13 аж ахуйн нэгж, байгууллага, 272 өрх үйл ажиллагаа явуулж 5691га талбайд тариалалтыг 2025 онд хийжээ. Нийт талбайгаас

·         Үр тариа 3719 га-аас 10850 тонн буюу 30.0цн/га

·         Төмс 165.1 га-аас 1959 тонн буюу 118цн/га

·         Хүнсний ногоо 463 га-аас 11894 тонн буюу 260 н/га

·         Тосны ургамал 746 га-аас 750 тонн буюу 10цн/га

·                     Малын тэжээл 598 га-аас 1007 тонн буюу 20цн/га тус тус хураасан байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймаг дотоодын хэрэгцээнд улаанбуудай 100 хувь, төмс 52, хүнсний ногоо 100 хувь хангаж байгаа бөгөөд төмс хүний ногооны техник шинэчлэл 40 хувь, стандартын шаардлага хангасан зоорь 700тн-оор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

2025 онд хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант суманд 29, Баян-Өндөр суманд 21 ширхэг 6*10м-ийн харьцаатай хүлэмжийг олгосон. Үүний үр дүнд хүлэмжийн талбай 3000м2-аар нэмэгдсэн. Аймгийн хэмжээнд нийт 223 иргэн, 6 аж ахуйн нэгж 37.8 мян.м2 хүлэмжийн талбайд тариалалт эрхэлж 439.6тн ургац хураан авсан нь хүнсний ногооны нийт ургацад хамгаалагдсан хөрсний ургац 4 хувийг эзэлж байна.

Жаргалант сумын төмс, хүнсний ногооны 500тн багтаамжтай зооринд одоогийн байдлаар 32 иргэний 230тн орчим төмс, хүнсний ногоог хадгалж байгаа бөгөөд 1тн ногоог 50,000 мянган төгрөгөөр тооцон таван сарын хугацаанд гэрээ байгуулан хадгалж байна. Аймгийн ИТХ-ын Зөвлөлөөс ногооны зоорийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах, хөрш зэргэлдээ сумдаас хэрэглэгчид татах шаардлагатай байгааг онцоллоо. Тухайн зоорь нь одоогийн байдлаар хүчин чадлынхаа 50 орчим хувийг ашиглаж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажилласан тохиолдолд ашиглалтын зардлыг бууруулж, ашигт ажиллагааг илүү нэмэх боломж бүрдэх юм.