ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ 12 дугаар сарын 24-нд хуралдана

2025-12-15

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус 9 дүгээр хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цахим, танхим хосолсон хэлбэрээр зарлан хуралдуулахаар тов тогтлоо. Хуралдаанаар

·         Орхон аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай;

·         “Нийтлэг үйлчилгээний алба” УТҮГ-ын дүрэм, орон тоо, цалин хөлсний нийтлэг жишгийг шинэчлэн батлах тухай;

·         Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03/31 дүгээр тогтоолын хэрэгжилтийн явц байдлын тухай;

·         Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тухай асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэл хангахыг үүрэг болголоо.