ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дэд бүтэц, хот байгуулалт гэр хорооллын хөгжлийн хороо, Байгаль орчин, ахуйн хөгжлийн хороо “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Цэвэрлэх байгууламж дээр очиж ажиллалаа.

2025-12-12

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Д.Гантөмөр, Байгаль орчин, ахуйн хөгжлийн хорооны дарга О.Мөнх-Од, гишүүд З.Хатанбаатар, А.Бямбасүрэн, С.Эрхэмбаяр, Х.Эрдэнэбулган нар “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, цэвэрлэх байгууламжтай танилцлаа.

“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээлэл сонсож, Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүнчлэн хүн амыг аюулгүй эрүүл орчинд амьдрах, үйлдвэр, орон сууцны барилга нэмэгдэн баригдах нөхцөлийг бүрдүүлэх, бохир усны цэвэрлэгээний үр дүнг дээшлүүлэх, хотын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг эдийн засгийн болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор хийгдэж буй Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн төслийн талаар мэдээлэл авч санал солилцон ажиллалаа.

Мөн төлөөлөгчид асуулт асууж, нээлттэй ярилцан мэргэжлийн байгууллагын зүгээс сургалт, сурталчилгааны ажлыг иргэдэд хүргэх ажлыг Хороодын 2026 оны төлөвлөгөөний төсөлд тусган ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.