ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо хуралдлаа

2025-11-28

Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо 2025 оны 11 дүгээр сарын 28-нд хуралдаж аймгийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцээ.

Тус хуралд Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Г.Эрдэнэбат, хорооны гишүүн төлөөлөгч Г.Ганзориг, Б.Оюун-Эрдэнэ нар танхимаар оролцож төлөөлөгч М.Отгон цахимаар оролцлоо. 

Аймгийн ЗДТГ-аас аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Л.Галсансайнхувьт, Төсвийн төлөвлөлт, зарлага хариуцсан ахлах мэргэжилтэн П.Энхжаргал, Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн М.Алтангэрэл, аймгийн Татварын газрын дарга Б.Цэвээнсүрэн нар оролцлоо.

Мэдээллийг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг танилцуулсны дараа хорооны гишүүд асуулт асууж, санал хэлж аймгийн 2026 оны төсвийн төслийг санал нэгтэй дэмжиж байгаагаа илэрхийлээд аймгийн ИТХ-ынээлжит V хуралдаанд Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооноос аймгийн 2026 оны төсвийн төсөлд санал дүгнэлт оруулахаар боллоо.