ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2025-09-10

Орхон аймгийн ЦАУЗБСК-т улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 95 иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдөр тэдний үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөлтэй уулзлаа. Мөн Монгол улсын Ерөнхий сайдаар 2 удаа сонгогдсон ажиллаж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн А.Амар сайдын хөшөөнд цэцэг өргөн, дурсгалыг нь хүндэтгэж, Орхон аймгийн буддын хийдүүдэд нэгэн зэрэг Хэлмэгдэгсдийн хойдын буянд зориулан буяны ном хурлаа.

Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш өдгөө 30 дахь жилдээ Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байна.