Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлэх өдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос дараах ажил, арга хэмжээг зохион байгуулна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөлтэй уулзах, хойдын гэгээн дурсгалд зориулан буяны ном хурах, цэцэг өргөх ёслолыг зохион байгуулна. Мөн энэ өдөр авто машинууд ойрын гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцож, хүндэтгэл үзүүлэх юм.
