ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны ээлжит хуралдаан боллоо

2025-06-06

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 06-нд нутгийн удирдлагын ордны Ажлын кабинетад боллоо.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Мөнхболд, хорооны гишүүн төлөөлөгч С.Юмэнхүү, Б.Баасансүрэн, Д.Соёлчхүү нар цахимаар, төлөөлөгч Б.Мягмарсүрэн, З.Хатанбаатар нар танхимаар оролцсон бол аймгийн ЗДТГ-аас Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, аймгийн ИТХ-аас Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Ганболд нар оролцож мэдээлэл хийлээ.

Хуралдаанаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн татан буулгах  тухай асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр танилцуулсан бол Ой тэмдэглэх ажлын хүрээнд авах зарим арга хэмжээний тухай асуудлыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Ганболд нар танилцууллаа.

Мэдээллийг сонсож асуулт асууж хариулт авсны дараа төлөөлөгчид саналаа хэлж дээрх асуудлыг ээлжит III хурлын хуралдаанд оруулахыг санал нэгтэйгээр дэмжлээ.