ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орон сууцны асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал боллоо

2025-05-14

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/116 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Тус хурлаар Орон нутгийн өмчийн бүртгэлд бүртгэлтэй орон сууцны байрыг өмчлүүлэх 66 иргэнээс ирүүлсэн баримт материалыг нягтлан шалгахад шаардлагатай гэр бүлийн лавлагаа, ам бүлийн тодорхойлолт, түрээсийн орлого, санхүүгийн тайланд туссан хөрөнгийн дүнг, зах зээлийн үнэтэй харьцуулсан судалгаа, шийдвэр гаргасан эрх зүйн акт, нууцтай холбоотой мэдээлэл зэрэг баримт, материалуудыг бүрдүүлэхийг Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.Эрдэнэчимэгт үүрэг болгож, дараагийн хурлаар баримт материал тус бүрийг нягтлан шалгахаар боллоо