Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо, Дэд бүтэц хот байгуулалтын хөгжлийн хорооны хамтарсан хуралдаан Нутгийн удирдлагын ордны Ажлын кабинетад боллоо. Тус хурлаар Үнэт цаас гаргах тухай асуудлыг авч хэлэлцэв.
Хуралдаанд Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооноос Хорооны дарга Г.Эрдэнэбат, гишүүдээр Б.Оюун-Эрдэнэ, Ц.Оргилболд, Г.Ганзориг, Д.Эрдэнэцогт, Н.Отгонбилэг, Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооноос Хорооны дарга Д.Гантөмөр гишүүдээр С.Эрхэмбаяр, Х.Эрдэнэбулган, А.Бямбасүрэн нарын төлөөлөгчид оролцсон бол аймгийн ЗДТГ-аас Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Галсансайнхувьт, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Даваадорж, “Гүүдсек” хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер, диллер, андеррайтер Зөвлөх үйлчилгээний компанийн ажилтнууд оролцож мэдээлэл өглөө.
Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Галсансайнхувьт товч мэдээллийг танилцуулж, үндсэн мэдээллийг “Гүүдсек” хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер, диллер, андеррайтер Зөвлөх үйлчилгээний компанийн захирал н.Энхтайван нар танилцуулсны дараа төлөөлөгчид асуулт асууж санал хэлэв.
Төлөөлөгчид мэдээлэлтэй танилцаад бондны мөнгийг үр ашигтай зарцуулах, хүүг нь багаар төлөх, сургууль, цэцэрлэг барих ажилд биш утааг багасгах, түгжрэл бууруулахад, гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зарцуулах тал дээр анхаарч ажиллахыг ажлын хэсгийнхэнд анхааруулж байлаа.