ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хяналт, шалгалтыг эрчимжүүлнэ

2025-01-30

Аймгийн Төр, сүм хийдийн харилцааг зохицуулах зөвлөл хуралдаж 2025 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. 2025 онд Орхон аймагт

·         Сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөл олгох журамд өөрчлөлт оруулах,

·         Сүм, хийд, шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгах,

·         Хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн байгууллагуудын хугацааг сунгах, шинээр бүртгүүлэх хүсэлтийг тухай бүрд шийдвэрлэх,

·         Сүм, хийд, шашны байгууллагуудын улсын бүртгэлд бүртгүүлж буй дүрэм, дүрэмд орж буй өөрчлөлтөд үндэсний аюулгүй байдалд халдах зүйл, заалт байгаа эсэхийг шалгах зэрэг ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлнэ.

Өнөөдрийн байдлаар Орхон аймагт шашны 27 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа юм.