ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Салбар комиссын 2025 оны төлөвлөгөөг баталлаа

2025-01-30

Орхон аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын анхдугаар хуралдаанаар 2025 оны төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.

 2025 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан  “Ногоон төгөл”-ийн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг зохион байгуулах, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, нөхөн олговрыг шилжүүлэх, ЦАУЗБУК-оос ирүүлсэн хууль тогтоомжийг сурталчлах, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр бэлтгэсэн контентуудыг иргэдэд хүргэх зэрэг гурван бүлэг найман арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг баталлаа.