ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН 2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2025-01-14

 Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний зөвлөл нь нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг  үзүүлэх, хяналт тавих үүргээ Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хууль, “Иргэний зөвлөлийн дүрэм”-д заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд  үйл ажиллагааг хэрэгжүүлж ирлээ.

2024 онд Иргэний зөвлөлөөс хийж хэрэгжүүлэхээр 23 асуудлыг төлөвлөгөөнд тусган  бүрэн хэрэгжүүлж ажиллалаа.

Нэг.Удирдлага зохион байгуулалтын талаар

Иргэний зөвлөлийн хуралдааныг 6 удаа хийж Иргэний Зөвлөлийн 2023 оны ажлын тайлан, 2024 оны ажлын төлөвлөгөө, 2024 оны урьдчилсан гүйцэтгэл, аймгийн Цагдаагийн газрын 2023 оны ажлын тайлан, түүнийг иргэдээр хэлэлцүүлсэн байдал, Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, Цагдаагийн алба  хаагчдаас 2023 онд сахилга, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан байдалд хийсэн дүн шинжилгээ, Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, Гэмт хэргийн шалтгаан нөхцөлүүдийг тодруулсан, Цагдаагийн газрын хийсэн судалгааны дүн, дүгнэлт, гэмт хэрэг зөрчлийн талаарх өргөдөл гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх, хуульд заасан хугацаанд шалгаж шийдвэрлэсэн эсэх, иргэний зөрчигдсөн эрхийг хангах, үйл ажиллагаа, ажлын байдал, нэвтрүүлж байгаа техник технологийн дэвшил, Олон нийтийн цагдаагийн ажил байдал зэрэг гишүүдийн ажил үүргийн хуваарийн дагуу зохион байгуулсан ажил зэрэг 13 асуудлыг хэлэлцэн зарим асуудлаар санал зөвлөмж боловсруулан аймаг, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн Цагдаагийн газрын дарга нарт нийтдээ 12 албан бичгээр хүргүүлсэн болно.

Зөвлөлийн гишүүдийн 2024 онд хариуцан гүйцэтгэх ажлын хуваарийг гарган баталж, Иргэний зөвлөлийн гишүүдийн танилцуулга, иргэдээс санал хүсэлт хүлээн авах хайрцгийг  аймгийн Цагдаагийн газар, Дархан сумын багийн төвүүд болон сумдын ЗДТГ-уудад, Иргэний зөвлөлийн цахим хуудас болон аймгийн цахим сүлжээнд байршуулж иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдээс хайрцагаар санал авч дүгнэлт хийн ажиллаж байна.                      

Аймгийн ИТХ-ын цахим хуудас болон “Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл”-ийн цахим хуудас шинээр нээж  Иргэний зөвлөлөөс зохион байгуулсан ажил түүний үр дүнгийн талаар 28  мэдээлэл байршуулахад давхардсан тоогоор 9500 орчим  иргэн хандалт хийж 8 иргэн талархал, санал   бичсэн байна.              

Хоёр. Цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж санал өгөх ажлын хүрээнд:

Цагдаагийн газрын 2023 оны тайлангийн хуралд Иргэний зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож хийсэн ажил хүрсэн үр дүнг хангалттай гэж дүгнэлээ,

            Цагдаагийн газрын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүн дүгнэлтийг Иргэний зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар хэлэлцлээ. Аудитаар Цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийг Төсвийн тухай хууль , НББ-ийн тухай хууль Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн бүх материаллаг зүйлсийн хувьд үнэн зөв толилуулсан байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Санхүүгийн тайлангийн аудитаар цаашид анхаарвал зохих асуудлыг  тэргүүлэх ач холбогдлын дараалалаар эрэмбэлэхэд хамгийн эхэнд санхүүгийн тайланг хуулийн хугацаанаас 22  хоногоор хугацаа хожимдуулан Аудитын байгууллагад ирүүлсэн илрүүлэлтийг нэрлэжээ. Хугацаа хожимдуулан ирүүлсэн санхүүгийн тайланд хязгаарлалт тавин аудит хийхээс татгалзахад хүргэдэг учир цаашид энэ талд онцгой анхаарах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өглөө

. Аудитаар алдаа гэж үзэн тайланд засварлуулсан 31040,5 мянган төгрөгийн алдаанаас харахад  Үндсэн хөрөнгийн шинжтэй хөрөнгүүдийг зардалд бичсэн, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан хөрөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй зэрэг нь УСНББОУС-ын заалтыг  зөрчсөн үйлдэл юм .Аудитор энэ зөрчлийг илрүүлэн санхүүгийн тайланд тусгуулж зөрчлийг арилган тайланг зөрчилгүй зөв болгосны дээр хөрөнгө үрэгдэж. ашиглагдахаас сэргийлж чадсан байна. Энэ бол цэвэр бүртгэлийн буюу нягтлан бодогчийн алдаа гэдгийг сануулж,  Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /УСНББОУС/ -ыг сайн судлах стандартуудтай нийцүүлэн НББ-ийн баримт бичиг ,дүрэм журмаа өөрчлөх шаардлага байгааг анхааруулав  

Гурав.Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар:

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл нь Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 62,6,5 дугаар заалтын дагуу “.. гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар Засаг даргаас хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах “ эрхийнхээ хүрээнд 2024 оны ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу аймгийн ИТХ-аас баталсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт хийж дүгнэлт гарган танилцуулдаг болно

            Энэ онд “ Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх  дэд хөтөлбөр”-ийн биелэлтийг төрийн тусгай, захиргааны болон үйлчилгээний 32 байгууллагыг хамруулан танилцав. Мониторингийн явцад нийтдээ 200 шахам иргэнийг оролцуулан авлигын талаар санал асуулга явуулан дүнг нэгтгэлээ.

            Дархан-Уул аймгийн “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-ын 2022 оны 3 дугаар сарын 21-ны 13 тоот тогтоолоор баталж , аймгийн Засаг дарга  төлөвлөгөө гарган хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.

Олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог дэмжих, хяналтыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны байгууллагуудын ил тод, нээлттэй байдал хариуцлагыг нэмэгдүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид тэргүүний аймаг болоход хөтөлбөрийн зорилго оршиж байгаа ба 4 зорилтын хүрээнд  11 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр заажээ.

Хөтөлбөрийг  2022-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хяналтад хамрагдсан байгуулагуудад хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа үр дүн ямар байгааг зорилт бүрээр харуулбал:

3,1. Төрийн байгууллагын ил тод байдлыг хангаж цахим үйлчилгээг хөгжүүлж чанар хүртээмжийг нь сайжруулах, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр:

Дархан сумаас бусад  Төрийн байгууллагууд 420 үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаагийн 74,8 хувийг буюу 314 үйлчилгээг цахимд шилжүүлсэн байна. Дээрх байгууллагууд Е-Дархан, Иргэдийн индэр, Эрсдэл мэдээлэх системээр 217 өргөдөл гомдол мэдээллийг цахим хэлбэрээр хүлээн авч 83,4 хувийг буюу 181-ийг хугацаанд нь шийдвэрлэжээ. Нийгмийн даатгалын хэлтэс, Дархан сумын ЗДТГ, Захирагчийн албанд 36 өргөдөл хүлээгдэж байна. Төрөөс иргэд олон нийтэд үйлчилж байгаа цахим үйлчилгээний нэр төрөл хүртээмж сайжирч, иргэдийн өргөдөл гомдол мэдээллийг авах, шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл бүрдэж шуурхай болсон байна.Нийгмийн даатгалын хэлтэс, БОАЖГ, Газрын харилцаа хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Соёл урлагын газар, Улсын бүртгэлийн газрын ихэнх үйлчилгээ цахимд шилжжээ. Хяналтад хамрагдсан  байгууллагууд ёс зүйн хороог байгуулан ажиллуулж 187 сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсан боловч төрийн албан хаагчдын хариуцлага хэрхэн дээшилснийг дүгнэж чадахгүй байна.

3,2. Төрийн байгууллагын худалдан авах  ажиллагаа, хүний нөөц төсөв санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдлыг хангах төсвийн хөрөнгө гадаадын зээл тусламжийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулах хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр:

 Хяналтад хамрагдсан  байгууллагууд бүгд цахим хуудастай болж, цахим хуудасны ил тод цэсэнд 11298 мэдээллийг байршуулжээ. Санхүүгийн ил тод байдлын мэдээлийн самбарыг тогтмол ажиллуулж хэвшсэн боловч шилэн дансны байдалд аймгийн Аудитын газар  жил бүр нийцлийн аудит хийхэд  2023 онд Улсын төсвийн 9 байгууллага  4,7 тэрбум, Орон нутгийн төсвийн 13 байгууллага  6,5 тэрбум төгрөгийг шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй зөрчил илэрч байжээ.

Төсвийн төсөл хэлэлцэхэд олон нийтийн оролцоог хангах талаар тодорхой ажил хийгддэггүй. Засаг даргын зөвлөлд ҮЭ-ийн байгууллагын болон Ажил олгогч эздийн холбоо зэрэг төрийн бус байгууллагууд оролцож шийдвэр гаргах боломжоор хангагдсан байдаг боловч энэ талаар ажил зохион байгуулдаггүй байна. Харин шалгагдсан  байгууллагууд төсвийн гүйцэтгэлд давхардсан тоогоор 419 удаагийн хяналт аудит хийлгэсэн байна.

Худалдан авах ажиллагаанд ИТХ-ийн төлөөлөгчийг томилохыг бүрэн зогсоожээ.

3,3. Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд олон нийтийн хяналт иргэний нийгмийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих зорилтыг хангах чиглэлээр

          Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам “-ын хэрэгжилт худалдан авах ажиллагаанаас бусад асуудал дээр хангалтгүй байлаа.

            Төсөл бүрийн худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэн иргэдийн төлөөлөл болох хоёр гишүүнийг томилон ажиллуулж байна. 2023 оны худалдан авах 87 ажиллагаанд хөндлөнгийн төлөөллөөр 65 иргэн оролцжээ.

            Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилласан  талаар 75  мэдээлэл орсон боловч бүгд төрийн байгууллагуудын харилцан ажиллагааны талаарх асуудлууд байлаа.

       3,4. Шудрага ёсын үзэл санааг төлөвшүүлэн хууль тогтоомжийн сургалт сурталчилгаа олон нийтийг соён гэгээрүүлэх ажиллагааг үе шаттай зохион байгуулах авилгын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр

            Боловсролын байгууллага болон гэр бүлээр дамжуулан авлигыг үл тэвчих шудрага иргэнийг төлөвшүүлэх арга 29 арга хэмжээг 8 агентлаг 65 арга хэмжээг , 9 сургууль цэцэрлэг зохион байгуулснаар тайлагнасан боловч тодорхой хийсэн ажлаа Цагдаагийн газар , Онцгой байдлын газар тайлагнаж бусад нь тайлагнаагүй байлаа. Гэтэл энэ ажил Боловсрол, соёлын байгууллагуудад хамгийн их хамааралтай юм. Зарим агентлагууд бүр энэ бидний хийх ажил биш гэж үзсэн байлаа.

            Шалгагдсан байгууллагууд 268 удаа хууль тогтоомжийн сургалт явуулж, олон нийтийг соён гэгээрүүлэх аян компанит ажил 160 удаа зохион байгуулжээ.

         Хөтөлбөрийн хэрэгжилтийн ололттой тал :

·         Цахим үйлчилгээний тоо чанар, хүртээмж нэмэгдсэн

·         Төрийн байгууллагын ил тод нээлттэй байдал төсөв, төрийн  худалдан авалтын ажиллагаан дээр сайжирсан

·         Өргөдөл гомдлын шийдвэрлэлт хяналт дээшилсэн

·         Төрийн албан хаагчдад авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх  ойлгоц, анхааруулга суусан

·         Авлига , төрийн албаны ёс зүйн хууль дүрэм журмыг судлах  ажиллагаа сайжирсан

Хөтөлбөрийн хэрэгжилтийн дутагдалтай талууд :

·         Төрийн байгууллагын албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хийх журмын хэрэгжилт хангалтгүй

·         Авлигыг үл тэвчих шудрага иргэнийг төлөвшүүлэх талаар боловсрол соёлын байгууллагууд тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай

·         Авлигаас урьдчилан сэргийлэх ажил бүх нийтийн аян болж чадаагүй, Төрийн бүх шатны байгууллага албан тушаалтан энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг гаргана гэж хөтөлбөрт заасан боловч сургууль цэцэрлэгүүд  бараг мэдэхгүй  байгаагийн дээр хийсэн ажилгүй шахам байлаа, Гэтэл асуулгад оролцсон бараг 3 хүний нэг нь цэцэрлэг сургуулийн ажилтнууд  авлига авдаг гэж үзсэн байна.

·         Хөтөлбөрийн үзүүлэлтүүдийн хэмжих нэгж, тодорхойлолтыг тодорхой болгох /оролцсон хүний тоо, зохион байгуулсан ажил тоогоор, удаагаар гэх мэт/

  Санал :    

1.    Ихэнх байгууллагууд хийсэн ажлын талаар тодорхой тайлагнаж чадахгүй байгаагаас үзэхэд Хуулийн хэлтэс ихэвчилэн өөрсдийн хийсэн ажлын хүрээнд хөтөлбөрийн биелэлтийг гаргаж иржээ.  Иймд байгууллагууд дээр хийгдсэн ажлыг биечилэн хянах,  үр дүнг харах, дутагдлыг засах, санал бодлыг нь сонсож ажил болгоход анхаарах нь зүйтэй юм. Ялангуяа ашиг сонирхлын зөрчилд холбогдсон, ёс зүй зөрчсөн албан хаагчиддаа байгууллагууд ямар арга хэмжээ авч байгаа, иргэдийн санал гомдлыг хэрхэн барагдуулж хариу өгч байгааг шалгаж үзэх.

2.    Асуулгаар авлигад их өртдөг гэж иргэдийн үзсэн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, газрын албанд тусгайлан ажил зохион байгуулах

3.    Зарим байгууллагуудад хийгддэг шинэлэг зөв ажлуудыг бусдад нэвтрүүлэх, таниулах, санаа авахуулах  Тухайлбал: Цагдаагийн газар:

-Шинээр ажилд орж  байгаа болон дэвшин томилогдож байгаа албан хаагчдад ”Авлигын ойлголт, илрэх хэлбэр””Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох , үндсэн үүрэгт ажлаа ёс зүйтэй хариуцлагатай хийж гүйцэтгэх талаар хууль дүрэм журмыг танилцуулан авлигад өртөж хохирохгүй байх талаар баталгаа гаргуулж авдаг, гэрээ хийдэг

-Авлигатай тэмцэх газраас явуулдаг постор , шторкийг байгууллагын мэдээллийн самбар, цахим хуудас, олон нийтийн сүлжээнд байршуулан олон нийтэд сурталчилдаг

25 дугаар цэцэрлэг:

Ёс зүйн хорооны ажил болон цэцэрлэгийн гадна дотно эрсдэлийг үнэлсэн байдал

1 дүгээр цэцэрлэг:

“Бидний харилцааны дэг” ээ боловсруулж хэлэлцэн мөрдөж ажиллаж байгаа

Худалдан авах ажиллагааны газар:

Тендерийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтад нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй иргэн болон иргэний нийгмийн төлөөллийг оролцуулдаг

Хүнс хөдөө аж ахуйн газар:

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй гэрээ байгуулан жил бүр Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэдэг

Санхүүгийн хяналт дотоод аудитын алба:

Хяналт шалгалт хийх бүрдээ ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдэгдлийг гаргаж хэвшсэн

      Дээрх хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2024 онд дуусч байгаа тул    шинэчилэн боловсруулж,  цаашид мөрдөх талаар  анхаарах хэрэгтэй юм.

Иргэний зөвлөл эрчимтэй хөөцөлдөж, аймгийн Засаг дарга, ИТХ-д удаа дараа санал хүсэлт гаргасны дагуу энэ жилээс эхлэн олон нийтийн цагдаа нарын урамшууллыг 1,0 сая төгрөг болгож чадсан, Гэтэл одоогоор энэ урамшууллыг олон нийтийн цагдаа биш 6 хүн авч   байна. Гэтэл хэсгийн байцаагчдын ачаалал хирээс хэтэрч  тэдэнд туслах нэг ч Олон нийтийн цагдаа алга байна. Нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх ажил дээр багуудад туслалцаа зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан гэмт хэрэг зөрчил хамгийн их гардаг 5,14,16 зэрэг багууд олон ард иргэдтэй  түүнчилэн нутаг дэвсгэр томтой баг сумдад олон нийтийн цагдаагаар хангах талаар судалж үзэх, зүй бусаар урамшуулал авч байгаа хүмүүсийн урамшууллыг 4 дүгээр сарын 1-ныс өдрөөс зогсоох арга хэмжээ авах талаар Цагдаагийн газрын даргад санал хүргүүлсний дагуу зарим хүмүүсийн урамшууллыг хассан талаар Цагдаагийн газрын удирдлага хариу ирүүлсэн болно.

 Олон нийтийн цагдаа нарын хүсэлтийн дагуу хувцас формоор хангах асуудлыг аймгийн ИТХ-д саналаа хүргүүлсний дагуу 2 хуваан хэрэгжүүлэхээр төсөвт тусгаад байна.

Дөрөв. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авах бүртгэх ажилд хяналт тавих тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд

 Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулсан Цагдаагийн газрын хийсэн мэдээлэл судалгаа, Цагдаагийн газрын гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх хуульд заасан хугацаанд шалгах шийдвэрлэх, иргэний зөрчигдсөн эрхийг хангах, үйл ажиллагаатай холбоотой ажлын нөхцөл байдалыг улирал бүр танилцаж байна.

Иргэний зөвлөлөөс дээрх асуудалтай холбоотойгоор энэ оны  төлөвлөгөөнд оруулсан нэг гол асуудал бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг  зөрчлийг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Дархан сумын хамгийн их хэрэг зөрчил гардаг 2 баг болох 5 ба 14 дүгээр багт уулзалт хийж ярилцлага зохион байгууллаа.

Дархан сумын 5 дугаар багийн хувьд 2024 оны эхний 8 сарын байдлаар 106 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2,1 дахин өссөний дээр аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн 16,8 хувийг эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт 96,4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20,0 пунктаар өссөн эерэг үзүүлэлттэй байв. Тухайн багийн хувьд залилах гэмт хэрэг 11 дахин өссөн нь гэмт хэргийн гаралт өсөхөд  нөлөөлсөн ба тэр дундаа олон үйлдэлтэй цахим залилах хэрэг 53 бүртгэгдсэн нь голлон нөлөөлсөн болно.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл”-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэрэг зөрчлийн байдалтай танилцлаа.

Хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан хуралд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга цагдаагийн хурандаа Н.Батхишиг, Хэрэг бүртгэх тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа С.Эрдэнэболд, 14 дүгээр багийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч М.Төгөлдөр, 14 дүгээр багийн Засаг дарга н.Буянхишиг, багийн зохион байгуулагч нар оролцлоо. Тус багт эхний 9 сарын байдлаар 72 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2,2 дахин өсч аймгийн нийт гэмт хэргийн 10,3 хувийг эзэлж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах залилах гэмт хэргүүд нийт хэргийн 94,0 хувийг эзэлж өнгөрсөн оны мөн үеэс 2,0-3,5 дахин өссөн байна,

            Цаашид дээрх багуудад дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв..

·         Багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг камержуулах ажиллагааг идэвхижүүлэх

·         5 дугаар багт нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 50,9 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн 14 дүгээр багт залилах гэмт хэрэг 3,5 дахин өссөн байх тул иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цахим залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр багийн иргэдэд сургалт зохион байгуулах

·         Арбатын гудамжинд амьдарч байгаа архины хамааралтай болсон хүмүүсийг харъяа баг, аймаг сумдад хүлээлгэн өгөх , архины албадан эмчилгээнд явуулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг төрийн байгууллагуудаар хийлгэх

·         Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх анхаарах

·         Аймгийн стандарт баталгаажуулалтын зөвлөлд байгууллагуудад тохирлын гэрчилгээг олгох асуудлаар анхаарахыг зөвлөх

·         Мэдүүлэг өгөх өрөөг багуудад бий болгох  талаар аймаг сумдын Засаг дарга нарт санал оруулах

·         Ахуйн хүрээний архидалттай тэмцэх, нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажил арга хэмжээ зохион явуулах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр бүх шатны төрийн байгууллагуудтай хамтран ажиллах,

Тав.Цагдаагийн албан хаагчийн сургалт, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа техник технологийн дэвшил, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хүрээнд:

2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар аймгийн Цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

 “Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа техник технологийн дэвшил, мэдээллийн сүлжээний бодлогын бичиг баримтын хэрэгжилт, үр дүн шаардлагатай байгаа хөрөнгө, сургалтын төлөвлөлтийн гүйцэтгэл”-д хяналт шинжилгээ хийж энэ талаарх мэдээлэл авахын тулд холбогдох ажилтнуудтай уулзан баримт бичигтэй танилцан, харилцан ярилцаж мэдээлэл, ажлын тайлан зэрэг шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулан авч зохих нууцлалын хүрээнд хамтран ажилласан ба энэ талаарх мэдээлэл, тайлангуудтай нэг бүрчлэн танилцаж дүн шинжилгээ хийж ноднингийн мөн үетэй харьцуулан амжилт дутагдлын талаар мэдээлэл бэлтгэн Иргэний зөвлөлийн гишүүдийн ээлжит хуралд  мэдээлж ажиллалаа.

Цагдаагийн газрын орлогч дарга дэд хурандаа Н.Мөнхзолбоо, холбоо мэдээллийн ахлах инженер цагдаагийн хошууч Д.Тулгаа, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Д.Баттуул, ОНБ-чид, холбогдох ажилтнуудтай удаа дараа уулзаж ажил байдалтай нь танилцсаны дагуу зарим хөрөнгө оруулалтыг улсын болон орон нутгийн төсөвт тусгах санал оруулах нь зүйтэй гэж дэмжсэн болно,

             Теле камерын системүүдийг засварлаж шинэчлэх, шинээр хөрөнгө оруулалт хийж нэмэлт камеруудыг суурилуулах талаар хөөцөлдөж санал тавьж ажилласны үр дүнд, 2024 онд Дархан сумын хэмжээнд 4,9 гГц-ийн утасгүй сүлжээний бааз станц шинээр байгуулах 116,1 сая , “Ногоон Дархан 2023 “ төслийн хүрээнд камержуулалтад 300 сая төгрөгийг тус тус төсвийн төсөлд тусган батлуулав.

            Бусад шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтуудын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Хууль зүйн яаманд санал тавьсны дагуу 2024 оны төсөвт хөрөнгийг тусган шийдвэрлэсэн  тухай хариуг бидэнд өгсөн болно. 

Зургаа. Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх хүрээнд:

2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар Цагдаагийн алба хаагчдын 2023 онд сахилга ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан байдалд  дүн шинжилгээ хийсэн дүнгийн талаар Зөвлөлийн гишүүн Р.Тунгалаг-Эрдэнийн сонсголыг авч хэлэлцлээ.

  Тус газраас 2021 оны мөн үед 43, 2022 онд 32, 2023 онд 35 албан хаагч сахилга, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагджээ   2023 оны  байдлаар Цагдаагийн газрын сахилга ёс зүйн зөвлөлөөс 18 удаа хуралдаж 29  албан хаагчийн асуудлыг хэлэлцэж 8 албан хаагчид сануулах , 13 албан хаагчийн сарын цалинг  сарын цалинг 20 хувиар, 7 албан хаагчийн сарын цалинг  2-3 сараар 20 хувиар, 1 албан хаагчийг албан тушаал бууруулах, 1 албан хаагчийг 1 жилийн хугацаанд албанаас халах, 4 албан хаагчийг албанаас халах сахилгын шийтгэлийг байгууллагын даргын тушаалаар ногдуулсан байна

Сахилга ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдын зөрчлийн шалтгааныг судлахад  цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн ,  гэмт хэрэг зөрчилд холбогдсон, иргэдийг хэл амаар доромжилсон, үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  зэргээс болсон байна.

Түүнчилэн хуулиар харъяалуулсан хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, сургалт хийх, шинээр гаргасан тогтоол журмуудтай биечилэн танилцуулах явдал чухал байгааг  харуулж байна.

Цагдаагийн газар сургалтыг хангалттай явуулж байна. Гэвч уламжлалт сургалтын арга хэмжээг авч хэрэгжүүлснээр сахилга ёс зүйн зөрчил төдийлэн буурахгүй байна. Иймд:

1, Асуудлын шалтгааныг олж илрүүлээд шалтгаанд сууриласан мэдлэг ур чадварыг хөгжүүлэх цогц сургалтын хөтөлбөрийг оролцооны аргаар хэрэгжүүлснээр цагдаагийн албан хаагчийн ёс зүй харилцаа хандлагыг дээшлүүлэх боломжтой гэж ЦЕГ судалгааны үндсэн дээр тогтоон сургалтын хөтөлбөрөө шинэчилснийг анхаарч судлах

2 . Хуулиар харьяалуулсан хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх явцад  мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, биелэлтийг тооцох ажлын дотоод хяналтыг  сайжруулах,

             3, Цагдаагийн газрын үйл ажиллагаа,  албан хаагчдын сахилга ёс зүй, харилцаа хандлагын талаар иргэдээс судалгаа авч дүн шинжилгээ хийж гаргаж байгаа алдаа, иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудалуудад тулгуурласан сэдэвчилсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах зэрэг зөвлөмжүүдийг Цагдаагийн газарт хүргүүлэв

   Долоо.Бусад асуудлын талаар:

-Иргэний зөвлөлийн гишүүд Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж Зөвлөлийн дарга өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын  болон анхаарах асуудлын  талаар танилцууллаа. 

Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ , Хөвсгөл аймгуудын ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийн туршлага солилцох уулзалт 2024 оны 4 дүгээр сарын 26,27ны өдрүүдэд Орхон аймагт болж аймгийн Иргэний зөвлөлийн дарга Н.Бэрцэцэг, гишүүн Р.Тунгалаг-Эрдэнэ, Г,.Сэнгээ, Р.Гантулга, Д.Цэрэндаваа нар оролцов.

            Уг уулзалт ярилцлагыг Орхон аймгийн ИТХ-ийн нарийн бичгийн дарга нээж, Цагдаагийн газрын дарга Л.Лхагвадорж Цагдаагийн газрын ажил байдлын талаар болон Иргэний зөвлөлийн хамтын ажиллагааны талаар ярилаа.

Дараа нь Орхон аймгийн гэмт хэрэг зөрчлийн өнөөгийн байдал ойрын зорилтын талаарх танилцуулгыг Цагдаагийн газрын дэд хурандаа Л.Содбилэг, Орхон аймгийн Иргэний зөвлөл, цагдаагийн газрын хамтын ажиллагааны талаарх танилцуулгыг Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн дарга дэд хурандаа Д.Алтанхуяг, Орхон аймгийн Иргэний зөвлөлд аймгийн ИТХ-аас үзүүлж буй дэмжлэгийн талаар аймгийн ИТХ-ын бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн дарга Б,Золоо нар танилцуулав,

            Иргэний зөвлөлийн үйл ажиллагааны талаар  өөрсдийн аймгийн танилцуулгыг хийв, Манай аймгийн Иргэний зөвлөл сүүлийн 3 жилд хийсэн ажлаа танилцуулж, цагдаагийн газрын үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэг, тусламж . зарим шаардлагатай дүрэм журамд өөрчлөлт хийх талаар ярилаа.

            Тулгамдсан асуудлын талаар аймгийн Иргэний зөвлөлийн гишүүд санал солилцож. Хууль зүй дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газарт явуулах баримт бичгийн төслийг гарган хэлэлцэв.

            Түүнчлэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ил уурхай, баяжуулах фабрик, Зэст баг. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн   үйл ажиллагаатай танилцаж, Иргэний зөвлөлийн ажлын байранд зочилж хийгдэж байгаа ажлуудыг сонирхлоо.

   -2024 оны 9 дүгээр сард Өмнөговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд тус аймагт хүрэлцэн ирж Иргэний зөвлөлийн ажил байдалтай танилцан туршлага судалж, уулзалт хийж ажлынхаа талаар харилцан санал бодлоо ярилцлаа.

      -Аймгийн ИТХ-ын даргаар шинээр  сонгогдсон  А.Янжмаа аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан ажил байдалтай танилцан цаашид юун дээр анхаарч ажиллах талаар санал солилцлоо.

Аймгийн ИТХ-ыын дэргэдэх Иргэний Зөвлөлийн дарга Н.Бэрцэцэг  2024 онд Иргэний зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулан аймгийн хэмжээнд анхаарч ажиллах асуудлуудын талаар танилцууллаа.    

  Найм.Цаашид  ажиллах талаарх санал

1.Иргэний зөвлөлөөс өгсөн зөвлөмж тавьсан саналуудын хэрэгжилтийг холбогдох байгууллагуудаас авч тухайн асуудлын үр дүнг тооцож хэвших

2.Зөвлөлийн гишүүд хариуцсан ажлын чиглэлээр хуралдаанд сонсгол мэдээлэл оруулахдаа тухайн асуудлаар судалгаа хийж өөрсдийн дүгнэлтийг гарган зөвлөмж саналын хамт танилцуулж байх

3.Архидан согтуурахаас болж хор хохирол, гэмт явдал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэхийн тулд архинд донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх, эмчлэх, сэтгэцэд нөлөөлөх засал хийх эмчилгээний  төвийг байгуулж архины хамааралаас гаргах. Энэ талаар ажиллаж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг урамшуулах, төсвөөр дэмжих

4. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг  байгууллагуудын ажиллах цагийг зохицуулах,   олон удаа зөрчил гаргасан цэгүүдийн зөвшөөрлийг цуцлах

5. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолын 1.1-д аймаг, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон заалтыг хэрэгжүүлж Дархан сумын теле камерын хяналтын төвийг байгуулах талаар санал оруулах

6.Иргэний зөвлөлийн үйл ажиллагааны талаар иргэдэд сурталчлан таниулах ажлыг сайжруулах.

7.Аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг  саналын хуудсаар авах ажлыг зохион байгуулах

8.Өмнөговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн хийж гүйцэтгэсэн (500 гаруй иргэдээс аймгийнхаа цагдаагийн байгууллагын талаар өвөрмөц хэлбэрээр санал хүсэлт авах ажлыг зохион байгуулан нэгтгэж дүгнэн эрэмбэлээд аймгийнхаа цагдаагийн газарт анхаарч ажиллах зөвлөмжийг хүргүүлдэг болон сумдад ажиллахдаа хууль сурталчилах ажил зохион байгуулдаг ) ажлын туршлагыг судлан аймагтаа нутагшуулан хэрэгжүүлэх.

Нэг.Удирдлага зохион байгуулалтын талаар

2024 онд Иргэний зөвлөлөөс хийж хэрэгжүүлэхээр 23 асуудлыг төлөвлөгөөнд тусган  бүрэн хэрэгжүүлж ажиллалаа.

Иргэний зөвлөлийн хуралдааныг 6 удаа хийж, 13 асуудлыг хэлэлцэн зарим асуудлаар санал зөвлөмж боловсруулан аймаг, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн Цагдаагийн газрын дарга нарт нийтдээ 12 албан бичгээр хүргүүлсэн болно. 

Зөвлөлийн гишүүдийн 2024 онд хариуцан гүйцэтгэх ажлын хуваарийг гарган баталж, Иргэний зөвлөлийн гишүүдийн танилцуулга, иргэдээс санал хүсэлт хүлээн авах хайрцгийг  аймгийн Цагдаагийн газар, Дархан сумын багийн төвүүд болон сумдын ЗДТГ-уудад, Иргэний зөвлөлийн цахим хуудас болон аймгийн цахим сүлжээнд байршуулж иргэд, олон нийтэд сурталчилж, иргэдээс хайрцагаар санал авч дүгнэлт хийн ажиллаж байна. 

Аймгийн ИТХ-ын цахим хуудас болон “Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл”-ийн цахим хуудасанд  Иргэний зөвлөлөөс зохион байгуулсан ажил түүний үр дүнгийн талаар 28  мэдээлэл байршуулахад давхардсан тоогоор 9500 орчим  иргэн хандалт хийж 8 иргэн талархал, санал   бичсэн байна.     

Хоёр. Цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж санал өгөх ажлын хүрээнд:

Цагдаагийн газрын 2023 оны тайлангийн хуралд Иргэний зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож хийсэн ажил хүрсэн үр дүнг хангалттай гэж дүгнэлээ, Цагдаагийн газрын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүн дүгнэлтийг Иргэний зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар хэлэлцлээ

 . Аудитаар алдаа гэж үзэн тайланд засварлуулсан 31040,5 мянган төгрөгийн алдаанаас харахад  Үндсэн хөрөнгийн шинжтэй хөрөнгүүдийг зардалд бичсэн, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан хөрөнгийг санхүүгийн тайланд тусгаагүй зэрэг нь УСНББОУС-ын заалтыг  зөрчсөн үйлдэл юм .Аудитор энэ зөрчлийг илрүүлэн санхүүгийн тайланд тусгуулж зөрчлийг арилган тайланг зөрчилгүй зөв болгосны дээр хөрөнгө үрэгдэж. ашиглагдахаас сэргийлж чадсан байна. Энэ бол цэвэр бүртгэлийн буюу нягтлан бодогчийн алдаа гэдгийг сануулж,  Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /УСНББОУС/ -ыг сайн судлах стандартуудтай нийцүүлэн НББ-ийн баримт бичиг ,дүрэм журмаа өөрчлөх шаардлага байгааг анхааруулав  

Гурав.Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар:

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл нь Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 62,6,5 дугаар заалтын дагуу “.. гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар Засаг даргаас хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах “ эрхийнхээ хүрээнд 2024 оны ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу аймгийн ИТХ-аас баталсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт хийж дүгнэлт гарган танилцуулдаг болно 

Гурав.Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаарх аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар:

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл нь Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 62,6,5 дугаар заалтын дагуу “.. гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар Засаг даргаас хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах “ эрхийнхээ хүрээнд 2024 оны ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу аймгийн ИТХ-аас баталсан дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт хийж дүгнэлт гарган танилцуулдаг болно 

            Энэ онд “ Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх  дэд хөтөлбөр”-ийн биелэлтийг төрийн тусгай, захиргааны болон үйлчилгээний 32 байгууллагыг хамруулан танилцав. Мониторингийн явцад нийтдээ 200 шахам иргэнийг оролцуулан авлигын талаар санал асуулга явуулан дүнг нэгтгэлээ           

Хөтөлбөрийн хэрэгжилтийн ололттой тал :

·         Цахим үйлчилгээний тоо чанар, хүртээмж нэмэгдсэн

·         Төрийн байгууллагын ил тод нээлттэй байдал төсөв, төрийн  худалдан авалтын ажиллагаан дээр сайжирсан

·         Өргөдөл гомдлын шийдвэрлэлт хяналт дээшилсэн

·         Төрийн албан хаагчдад авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх  ойлгоц, анхааруулга суусан

·         Авлига , төрийн албаны ёс зүйн хууль дүрэм журмыг судлах  ажиллагаа сайжирсан 

Хөтөлбөрийн хэрэгжилтийн дутагдалтай талууд :

·         Төрийн байгууллагын албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хийх журмын хэрэгжилт хангалтгүй

·         Авлигыг үл тэвчих шудрага иргэнийг төлөвшүүлэх талаар боловсрол соёлын байгууллагууд тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай

·         Авлигаас урьдчилан сэргийлэх ажил бүх нийтийн аян болж чадаагүй, Төрийн бүх шатны байгууллага албан тушаалтан энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг гаргана гэж хөтөлбөрт заасан боловч сургууль цэцэрлэгүүд  бараг мэдэхгүй  байгаагийн дээр хийсэн ажилгүй шахам байлаа, Гэтэл асуулгад оролцсон бараг 3 хүний нэг нь цэцэрлэг сургуулийн ажилтнууд  авлига авдаг гэж үзсэн байна.

·         Хөтөлбөрийн үзүүлэлтүүдийн хэмжих нэгж, тодорхойлолтыг тодорхой болгох /оролцсон хүний тоо, зохион байгуулсан ажил тоогоор, удаагаар гэх мэт/ 

 Санал :    

1,Ихэнх байгууллагууд хийсэн ажлын талаар тодорхой тайлагнаж чадахгүй байгаагаас үзэхэд Хуулийн хэлтэс ихэвчилэн өөрсдийн хийсэн ажлын хүрээнд хөтөлбөрийн биелэлтийг гаргаж иржээ.  Иймд байгууллагууд дээр хийгдсэн ажлыг биечилэн хянах,  үр дүнг харах, дутагдлыг засах, санал бодлыг нь сонсож ажил болгоход анхаарах нь зүйтэй юм. Ялангуяа ашиг сонирхлын зөрчилд холбогдсон, ёс зүй зөрчсөн албан хаагчиддаа байгууллагууд ямар арга хэмжээ авч байгаа, иргэдийн санал гомдлыг хэрхэн барагдуулж хариу өгч байгааг шалгаж үзэх.

2, Асуулгаар авлигад их өртдөг гэж иргэдийн үзсэн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, газрын албанд тусгайлан ажил зохион байгуулах

                    3, Зарим байгууллагуудад хийгддэг шинэлэг зөв ажлуудыг бусдад     нэвтрүүлэх, таниулах, санаа авахуулах 

Иргэний зөвлөл эрчимтэй хөөцөлдөж, аймгийн Засаг дарга, ИТХ-д удаа дараа санал хүсэлт гаргасны дагуу энэ жилээс эхлэн олон нийтийн цагдаа нарын урамшууллыг 1,0 сая төгрөг болгож чадсан, Цагдаагийн газрын даргад санал хүргүүлсний дагуу зарим хүмүүсийн урамшууллыг хассан талаар Цагдаагийн газрын удирдлага хариу ирүүлсэн болно.

 Олон нийтийн цагдаа нарын хүсэлтийн дагуу хувцас формоор хангах асуудлыг аймгийн ИТХ-д саналаа хүргүүлсний дагуу 2 хуваан хэрэгжүүлэхээр төсөвт тусгаад байна.

Дөрөв. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авах бүртгэх ажилд хяналт тавих тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд

 Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулсан Цагдаагийн газрын хийсэн мэдээлэл судалгаа, Цагдаагийн газрын гэмт хэрэг, зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх хуульд заасан хугацаанд шалгах шийдвэрлэх, иргэний зөрчигдсөн эрхийг хангах, үйл ажиллагаатай холбоотой ажлын нөхцөл байдалыг улирал бүр танилцаж байна. 

Иргэний зөвлөлөөс дээрх асуудалтай холбоотойгоор энэ оны  төлөвлөгөөнд оруулсан нэг гол асуудал бол гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг  зөрчлийг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Дархан сумын хамгийн их хэрэг зөрчил гардаг 2 баг болох 5 ба 14 дүгээр багт уулзалт хийж ярилцлага зохион байгууллаа. 

Дархан сумын 5 дугаар багийн хувьд 2024 оны эхний 8 сарын байдлаар 106 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2,1 дахин өссөний дээр аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн 16,8 хувийг эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт 96,4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20,0 пунктаар өссөн эерэг үзүүлэлттэй байв. Тухайн багийн хувьд залилах гэмт хэрэг 11 дахин өссөн нь гэмт хэргийн гаралт өсөхөд  нөлөөлсөн ба тэр дундаа олон үйлдэлтэй цахим залилах хэрэг 53 бүртгэгдсэн нь голлон нөлөөлсөн болно. 

14 дүгээр  багт эхний 9 сарын байдлаар 72 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2,2 дахин өсч аймгийн нийт гэмт хэргийн 10,3 хувийг эзэлж байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах залилах гэмт хэргүүд нийт хэргийн 94,0 хувийг эзэлж өнгөрсөн оны мөн үеэс 2,0-3,5 дахин өссөн байна, 

            Цаашид дээрх багуудад дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв..

·         Багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг камержуулах ажиллагааг идэвхижүүлэх

·         5 дугаар багт нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 50,9 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн 14 дүгээр багт залилах гэмт хэрэг 3,5 дахин өссөн байх тул иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цахим залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлээр багийн иргэдэд сургалт зохион байгуулах

·         Арбатын гудамжинд амьдарч байгаа архины хамааралтай болсон хүмүүсийг харъяа баг, аймаг сумдад хүлээлгэн өгөх , архины албадан эмчилгээнд явуулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг төрийн байгууллагуудаар хийлгэх

·         Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх анхаарах

·         Аймгийн стандарт баталгаажуулалтын зөвлөлд байгууллагуудад тохирлын гэрчилгээг олгох асуудлаар анхаарахыг зөвлөх

·         Мэдүүлэг өгөх өрөөг багуудад бий болгох  талаар аймаг сумдын Засаг дарга нарт санал оруулах

·         Ахуйн хүрээний архидалттай тэмцэх, нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажил арга хэмжээ зохион явуулах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр бүх шатны төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, 

Тав.Цагдаагийн албан хаагчийн сургалт, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд нэвтрүүлж байгаа техник технологийн дэвшил, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хүрээнд:

2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар аймгийн Цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. 

             Теле камерын системүүдийг засварлаж шинэчлэх, шинээр хөрөнгө оруулалт хийж нэмэлт камеруудыг суурилуулах талаар хөөцөлдөж санал тавьж ажилласны үр дүнд, 2024 онд Дархан сумын хэмжээнд 4,9 гГц-ийн утасгүй сүлжээний бааз станц шинээр байгуулах 116,1 сая , “Ногоон Дархан 2023 “ төслийн хүрээнд камержуулалтад 300 сая төгрөгийг тус тус төсвийн төсөлд тусган батлуулав.

            Бусад шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтуудын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Хууль зүйн яаманд санал тавьсны дагуу 2024 оны төсөвт хөрөнгийг тусган шийдвэрлэсэн  тухай хариуг бидэнд өгсөн болно. Үүний дагуу 303,0 сая төгрөг улсын төсвөөс шийдүүлсэн 

Зургаа. Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх хүрээнд: 

  Тус газраас 2021 оны мөн үед 43, 2022 онд 32, 2023 онд 35 албан хаагч сахилга, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагджээ   2023 оны  байдлаар Цагдаагийн газрын сахилга ёс зүйн зөвлөлөөс 18 удаа хуралдаж 29  албан хаагчийн асуудлыг хэлэлцэж 8 албан хаагчид сануулах , 13 албан хаагчийн сарын цалинг  сарын цалинг 20 хувиар, 7 албан хаагчийн сарын цалинг  2-3 сараар 20 хувиар, 1 албан хаагчийг албан тушаал бууруулах, 1 албан хаагчийг 1 жилийн хугацаанд албанаас халах, 4 албан хаагчийг албанаас халах сахилгын шийтгэлийг байгууллагын даргын тушаалаар ногдуулсан байна 

Сахилга ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдын зөрчлийн шалтгааныг судлахад  цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн ,  гэмт хэрэг зөрчилд холбогдсон, иргэдийг хэл амаар доромжилсон, үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  зэргээс болсон байна.

Түүнчилэн хуулиар харъяалуулсан хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааны явцад мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, сургалт хийх, шинээр гаргасан тогтоол журмуудтай биечилэн танилцуулах явдал чухал байгааг  харуулж байна. 

1, Асуудлын шалтгааныг олж илрүүлээд шалтгаанд сууриласан мэдлэг ур чадварыг хөгжүүлэх цогц сургалтын хөтөлбөрийг оролцооны аргаар хэрэгжүүлснээр цагдаагийн албан хаагчийн ёс зүй харилцаа хандлагыг дээшлүүлэх боломжтой гэж ЦЕГ судалгааны үндсэн дээр тогтоон сургалтын хөтөлбөрөө шинэчилснийг анхаарч судлах 

2 . Хуулиар харьяалуулсан хэрэг зөрчлийг шалгаж шийдвэрлэх явцад  мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, заавар зөвлөмж өгөх, биелэлтийг тооцох ажлын дотоод хяналтыг  сайжруулах, 

             3, Цагдаагийн газрын үйл ажиллагаа,  албан хаагчдын сахилга ёс зүй, харилцаа хандлагын талаар иргэдээс судалгаа авч дүн шинжилгээ хийж гаргаж байгаа алдаа, иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудалуудад тулгуурласан сэдэвчилсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах зэрэг зөвлөмжүүдийг Цагдаагийн газарт хүргүүлэв

 Долоо.Бусад асуудлын талаар:

Иргэний зөвлөлийн гишүүд Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж Зөвлөлийн дарга өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын  болон анхаарах асуудлын  талаар танилцууллаа. 

Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ , Хөвсгөл аймгуудын ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийн туршлага солилцох уулзалт 2024 оны 4 дүгээр сарын 26,27ны өдрүүдэд Орхон аймагт болж аймгийн Иргэний зөвлөлийн гишүүд оролцов. 

            Иргэний зөвлөлийн үйл ажиллагааны талаар  өөрсдийн аймгийн танилцуулгыг хийв, Манай аймгийн Иргэний зөвлөл сүүлийн 3 жилд хийсэн ажлаа танилцуулж, цагдаагийн газрын үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэг, тусламж . зарим шаардлагатай дүрэм журамд өөрчлөлт хийх талаар ярилаа.        

  -2024 оны 9 дүгээр сард Өмнөговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд тус аймагт хүрэлцэн ирж Иргэний зөвлөлийн ажил байдалтай танилцан туршлага судалж, уулзалт хийж ажлынхаа талаар харилцан санал бодлоо ярилцлаа.         

-Аймгийн ИТХ-ын даргаар шинээр  сонгогдсон  А.Янжмаа аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзан ажил байдалтай танилцан цаашид юун дээр анхаарч ажиллах талаар санал солилцлоо.

Аймгийн ИТХ-ыын дэргэдэх Иргэний Зөвлөлийн дарга Н.Бэрцэцэг  2024 онд Иргэний зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулан аймгийн хэмжээнд анхаарч ажиллах асуудлуудын талаар танилцууллаа.   

  Найм.Цаашид  ажиллах талаарх санал

1.Иргэний зөвлөлөөс өгсөн зөвлөмж тавьсан саналуудын хэрэгжилтийг холбогдох байгууллагуудаас авч тухайн асуудлын үр дүнг тооцож хэвших 

2.Зөвлөлийн гишүүд хариуцсан ажлын чиглэлээр хуралдаанд сонсгол мэдээлэл оруулахдаа тухайн асуудлаар судалгаа хийж өөрсдийн дүгнэлтийг гарган зөвлөмж саналын хамт танилцуулж байх 

3.Архидан согтуурахаас болж хор хохирол, гэмт явдал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэхийн тулд архинд донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх, эмчлэх, сэтгэцэд нөлөөлөх засал хийх эмчилгээний  төвийг байгуулж архины хамааралаас гаргах. Энэ талаар ажиллаж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг урамшуулах, төсвөөр дэмжих 

4. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг  байгууллагуудын ажиллах цагийг зохицуулах,   олон удаа зөрчил гаргасан цэгүүдийн зөвшөөрлийг цуцлах

5. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоолын 1.1-д аймаг, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон заалтыг хэрэгжүүлж Дархан сумын теле камерын хяналтын төвийг байгуулах талаар санал оруулах 

6.Иргэний зөвлөлийн үйл ажиллагааны талаар иргэдэд сурталчлан таниулах ажлыг сайжруулах.

7.Аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг  саналын хуудсаар авах ажлыг зохион байгуулах 

8.Өмнөговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн хийж гүйцэтгэсэн (500 гаруй иргэдээс аймгийнхаа цагдаагийн байгууллагын талаар өвөрмөц хэлбэрээр санал хүсэлт авах ажлыг зохион байгуулан нэгтгэж дүгнэн эрэмбэлээд аймгийнхаа цагдаагийн газарт анхаарч ажиллах зөвлөмжийг хүргүүлдэг болон сумдад ажиллахдаа хууль сурталчилах ажил зохион байгуулдаг ) ажлын туршлагыг судлан аймагтаа нутагшуулан хэрэгжүүлэх.  

           Анхаарал тавьсанд баярлалаа

 

 

 

 

 

 

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%