ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО 2025 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСЛИЙГ АВЧ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-01-08

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлгөгчдийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хурлын хороо байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана" гэж заасны дагуу Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит хуралдааны 10 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Ёс зүйн хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Нийгмийн бодлогын хөгжлийн хороо, Байгаль орчин, хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороог тус тус байгуулж хороодын бүрэлдэхүүн ажиллах журмыг баталсан.

Иймээс нутгийн удирдлага хөгжлийн хороо 2025 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг авч хэлэлцлээ. Нутгийн удирдлага хөгжлийн хорооны үндсэн ажиллах чиглэл нь:

- Бүх шатны Нутгийн өөрөө удирдах байгууллагууд

- Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллага

- Төрийн албан хаагч нарын нийгмийн баталгаа

- Хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт үнэлгээ, сахилга бат, дэг журам, үүрэг хариуцлага

- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж

- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%