Өнөөдөр физик, математикийн хичээлийн багш нар болон сургуулийн захирлууд аймгийн ИТХ-ын даргатай уулзаж, Баян-Өлгий аймгийн физик, математикийн чанарыг дээшлүүлэх хөтөлбөрийг боловсруулан, ИТХ-ын даргад өргөн барилаа. Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт санал оруулах, мөн 2027 онд математик, 2028 онд Физикийн улсын олимпиадыг Баян-Өлгий аймагт зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Үүний дагуу, улсын физик, математикийн олимпиадын хороонд уг саналыг уламжлахаар боллоо.