Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлгөгчдийн Хурал нь хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хурын хороо байгуулан ажиллуулж Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангана" гож заасны дагуу Аймгийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит хуралдааны 10 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Ёс зүйн хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо, Нийгмийн бодлогын хөгжлийн хороо, Байгаль орчин, хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороог тус тус байгуулж хороодын бүрэлдэхүүн ажиллах журмыг баталсан.
Иймээс нийгмийн бодлогын хөгжлийн хороо 2025 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг авч хэлэлцлээ. Нийгмийн бодлогын хөгжлийн хорооны үндсэн ажиллах чиглэл нь:
• Аймгийн нийгмийн бодлогын үзүүлэлт
• Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
• Нийгмийн халамжийн үйлчилгээ
• Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн сан
• Бүх шатны боловсролын салбар
• Бүх шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
• Соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, түүх соёл
• Спорт, уралдаан тэмцэн
Дээрх салбаруудаас 2025 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгах саналыг нэгтгэн авч хорооны 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг 2025 оны 1-р сарын 14-ны өдөр батлахаар хорооны нийт гишүүдийн саналаар дэмжив.