Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо 2024 оны 12 дугаар сарын 23-нд Нутгийн удирдлагын ордны Ажлын кабинетад хуралдаж аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцлээ.
Хуралдаанд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Д.Мөнхболд, гишүүд Б.Баасансүрэн, З.Хатанбаатар, С.Юмэнхүү нар болон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Аймгийн Засаг даргын 2024- 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ж.Баасансүрэн танилцуулж хороодын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.