Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо 2024 оны 12 дугаар сарын 23-нд Нутгийн удирдлагын ордны Ажлын кабинетад хуралдаж аймгийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцлээ.
Хуралдаанд аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны дарга Г.Эрдэнэбат, гишүүд Г.Ганзориг, Д.Эрдэнэцогт, Н.Отгонбилэг, Б.Оюун-Эрдэнэ болон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Аймгийн 2025 оны төсвийн төслийн мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Л.Галсансайнхувьт танилцуулж хороодын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа саналаа хэлж төслөөр нь дэмжиж хурлын хуралдаанд санал дүгнэлт оруулахаар боллоо.