ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОРООДЫН ХУРАЛДААН БОЛЛОО

2024-04-11

Аймгийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Хурлын хороодоос Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо 2 асуудал, Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн  хороо 1 асуудал, Нийгэм цахим, бодлогын хөгжлийн хороо 1 асуудал, Хууль эрх зүй, орон нутгийн өмч, хяналт шалгалт, өргөдөл гомдлын хороо 7 асуудлыг тус тус хэлэлцэж, хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг Хурлын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. Ээлжит 16 дугаар хуралдаанаар:

1.    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай;

2.    Аймгийн сонгуулийн хороог татан буулгах тухай;

3.    Орон нутгийн 2024 оны төсөвт зохицуулалт хийх тухай;

4.    Орон нутгийн өмчид үл хөдлөх хөрөнгө бүртгэх тухай;

5.    Орон нутгийн өмчөөс 2024 онд хувьчлах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай;

6.    Автомашин шилжүүлэх тухай;

7.    Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар 2024 онд агнах барих агнуурын амьтны тоо хэмжээг батлах тухай;

8.    Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай;

9.    Олон нийтийн цагдаагийн тоог тогтоох тухай;

10.  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай тус тус хэлэлцэнэ.

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%