Аймгийн ИТХ-ийн Зөвлөлийн хурал өнөөдөр хуралдаж,
· Баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах тухай,
· Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэгийн үйлчилгээний зардлын норматив батлах тухай
· Нэр бүхий төлөөлөгчдөөс ирүүлсэн саналын тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн аймгийн ИТХ-ын Ээлжит бус XVI хуралдаанаар хэлэлцүүлэхээр илтгэл, илтгэгчийг баталлаа. Ээлжит бус XVI хуралдаан энэ сарын 6-нд А.Амарын танхимд хуралдана.