Аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо хуралдаж 2024 оны ажлын төлөвлөгөөг авч хэлэлцлээ.
2024 онд тус хороо нь зохион байгуулалтын асуудлаар 5, хяналт шалгалтын асуудлаар 5, судалж боловсруулах асуудлаар 4, хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал 4 чиглэлийн нийт 18 ажил хийхээр төлөвлөгөөндөө тусгалаа.Хуралд Хорооны дарга Ц.Алтаншагай, төлөөлөгч Б.Мөнхдалай, С.Эрхэмбаяр, Б.Баасансүрэн нар оролцлоо.