ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан ирэх сарын нэгэнд хуралдана

2023-11-28

Орхон аймгийн ИТХ-ын  Зөвлөлийн ээлжит 21 дүгээр хуралдаан өнөөдөр хуралдаж аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдааны бэлтгэсэн хангасан дүнгийн тухай хэлэлцэж,

·            Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2023 оны хэрэгжүүлсэн ажлын биелэлт

·            Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2023 онд хэрэгжүүлсэн ажлын биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгөх

·         Газрын харилцааны талаар 2023 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2024 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах

·            Аймгийн 2023 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, аймгийн 2024 оны төсөв батлах

·         Орлогод нийцсэн орон сууцны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хурлын хуралдаанаар хэлэлцэхээр илтгэл, илтгэгчийг баталлаа.