Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж “Малын эрүүл мэнд”, “Өрхийн тариалалт”, “Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрүүд”-ийн 2023 оны хэрэгжилт, хийсэн ажлын тайлан, 2023 онд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын гүйцэтгэл дутуу ажлын мэдээлэл, төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Мөн Зөвлөлийн хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Ээлжит бус ХIII хуралдааныг ирэх сарын 08-ны өдөр зарлан хуралдуулж,
· Аймгийн 2024 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог тогтоох тухай
· Аймгийн 2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай
· Аймгийн хэмжээнд 2024 онд ашиглах байгалийн нөөцийн төрөл, дээд хэмжээг тогтоох тухай
· Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2024 онд үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлах тухай
· Орон нутгийн өмчийн байрны 2023 оны түрээсийн төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөөг батлах
Аймгийн хэмжээнд 2023 онд ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэхээр бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг баталлаа.