<span lang="MN" arial",sans-serif;="" mso-ansi-language:mn"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Малын эрүүл мэнд хөтөлбөрийн 2023 оны гуравдугаар улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд таван зорилтын хүрээнд 22 арга хэмжээг хэрэгжүүлж, дундаж биелэлт 96.8% байна.
Хөтөлбөрийн хүрээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын дархлаажуулалтад 720 өрхийн 22.5 мянган толгой үхэр, 600 толгой гахай, нийт 23.1 мянган толгой мал, амьтан дархлаажуулалтад хамруулж, системд бүртгэжээ. Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй махны гурван үйлдвэрийн мал төхөөрөх, мах боловсруулах үйл ажиллагаанд хяналт тавьж, төлөвлөгөөт хяналт шалгалтад хамруулан ажилласан байна. Мөн үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүний 30 гаруй дээжид шинжилгээ хийж, эрүүл ахуйн үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартыг хангаж ажиллаж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж ажилласан байна.
2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтаар үзлэг, угаалгын зөөврийн 4 хашаа, Жаргалант сумын хөрөнгө оруулалтаар вакцин тарилгын суурин хашаа барьж ашиглалтад оруулан ашиглаж байгаа аж.
2023-2024 оны хичээлийн шинэ жилд сургууль, цэцэрлэгийн үдийн хоол, хүнсний ханган нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд эмийн үлдэгдэл тодорхойлох тандалт шинжилгээнд 3 аж ахуйн нэгж, 13 иргэн, 19 цэцэрлэг, 3 сургуулийн сүүний 38 сорьцод 4 нэр төрлийн эмийн үлдэгдэл, 13 аж ахуйн нэгж, 16 иргэн, 5 сургууль, 21 цэцэрлэгийн махны 78 сорьцод 3 нэр төрлийн эмийн үлдэгдлийн шинжилгээг хийж гүйцэтгэхэд шинжилгээгээр эмийн үлдэгдэл илрээгүй байна.
<span lang="MN" arial",sans-serif;mso-ansi-language:mn;="" mso-bidi-font-weight:bold"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүдээс хөтөлбөрийн биелэлтийг нийт төлөөлөгч нарт хүргүүлэх, зэргэлдээ аймгуудтай хамтран ажиллах, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 36 дугаар<span lang="MN" arial",sans-serif;="" mso-bidi-font-weight:bold"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;"> <span lang="MN" arial",sans-serif;mso-ansi-language:mn;="" mso-bidi-font-weight:bold"="" style="font-size: 12pt; line-height: 17.12px;">тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг 7 хоногийн дотор аймгийн ИТХ-ын ажлын албанд ирүүлэх, ажлаа сайжруулах чиглэлээр санаачилга гаргах зэрэг саналыг холбогдох байгууллагад илэрхийллээ.