ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Татварын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

2023-10-18

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо 10 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгаа, татвар төлөлтийн талаар мэдээлэл сонслоо.  

Орхон аймагт нийт 5300 гаруй ААН бүртгэлтэй байдгаас 1450 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж татвараа төлдөг.  Мөн 75 орчим мянган иргэн татвар төлдгөөс 2400 гаруй нь хувиараа бизнес эрхэлдэг иргэн  ажээ.

Аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны хуралдаан 10 дугаар сарын 19-ний өдөр болох бөгөөд Өрхийн үйлдвэрлэл, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч нарт чиглэсэн бодлого, хүрсэн үр дүнгийн талаар мэргэжлийн байгууллагуудын тайлан мэдээлэл сонсох юм.

Хорооны дарга С.Ганцогт энэ оны 10 дугаар сард Орхон аймагт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнтэй танилцах, тулгарч буй саад бэрхшээлийн талаар ярилцаж,  бодлогоор дэмжин ажиллахад анхаарахаа  илэрхийллээ.