Аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо ээлжит хуралдаанаа хийж Хотын захирагчийн албаны цаг үеийн мэдээлэл болон хорооны 2023 оны ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцлээ. Хотын захирагчийн албаны дарга Б.Одгэрэл 2023 онд хийсэн ажлаа танилцууллаа.
Мэдээллийг сонсоод хөрөнгө оруулалтууд үйл ажиллагааны үндсэн чиглэл, норм дүрмийн дагуу хийгдэж байгаа эсэх, зам засвар, СӨХ-ны үйл ажиллагаа, инженерийн шугам сүлжээний засварын ажлын гүйцэтгэл цахилгаан, дулаан хангамжийн асуудал дээр онцгой анхаарч ажиллахыг хорооны зүгээс сануулав. Мөн 2023 оны хорооны ажлыг сайн гэж дүгнээд хорооны нэрэмжит ажил болох гар бөмбөгийн тэмцээнийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны Баасан гаригт аймгийн ИТХ-ын хороодын дунд зохион байгуулах, Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороотой туршлага солилцох ажлыг 10 сард зохион байгуулахаар шийдвэрлэлээ.