Аймгийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, аймгийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар хэлэлцэх
- Аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах,
- Баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах,
- Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх журмыг батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
Зөвлөлийн хуралдаанаар аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах, баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах асуудлуудыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр илтгэл илтгэгчийг баталлаа. Харин Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх журмыг Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний акт батлахад баримтлах зарчим, бүрдүүлбэрийг хангаагүй шалтгаанаар энэ оны гуравдугаар улиралд дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.
Аймгийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаан энэ сарын 12-нд А.Амар сайдын нэрэмжит танхимд хуралдана.