Өнөөдөр аймгийн ИТХ-ын Зөвлөл цахимаар хуралдаж, аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит бус X хуралдааныг энэ сарын 12-ны өдөр хуралдуулахаар товыг баталлаа. Тус хуралдаанаар
· Аймгийн 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах
· Баяр наадмын хороо байгуулах, зардлын задаргаа батлах
· Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговрыг хуваарилах, санхүүжүүлэх журмыг батлах тухай асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг баталаа.