ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах санал авна

2023-06-05

Орхон аймгийн ЦАУЗБСК-ын II хуралдаан өнөөдөр хуралдаж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан “Ногоон төгөл”-ийн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж зураг, төсөв хийлгэн ирэх 9 дүгээр сард хаягжилт, тохижилт, хашаалах ажлыг дуусгах чиглэл өглөө.

Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авах асуудлыг хэлэлцэж  2023 оны 6 дугаар сарын 6-9 өдрийг хүртэл www.itkh.orkhon.gov.mn, www.erdenet.mn сайтаар дамжуулан цахимаар болон Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт байрлах Иргэдээс санал авах төвд цаасаар санал авах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.