Баянхонгор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан удирдамжийн дагуу сумын ИТХ-ын ажлын албанаас ИТХ-ын Төлөөлөгчид, багийн Иргэдийн Нийтийн Хурлын Хуралдааны дарга нартайгаа хамтран “Иргэдийн оролцоотой-Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хүүхэд багачууд, залуучууд, ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан тохижуулсан цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчмын хогийг цэвэрлэж, цахилгааны утсыг аюулгүй болгож, гулсуур тоглоомыг угааж, эрэг боолтыг нь чангалах ажлыг хийлээ.